Шатсан үйлдвэр, гал алдах дөхсөн нийслэл, бас утаа

2022-01-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Агаарын бохирдол, утаа эргээд эрүүл бус түвшинд хүрч ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс PM2.5 тоосонцор 12.4, PM10 тоосонцор хоёр дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс үүдэж сайжруулсан шахмал түлштэй холбоотой, түүнийг тойрсон асуудал сүүлийн үед тасарсангүй. Хүйтний эрч эрс чангарсан энэ үед сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн 50 хувийг хангадаг баруун бүсийн үйлдвэрт гал гарч нийслэлчүүд “гал алдах” шахав. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлштэй холбоотой барьцалдуулагчийн нөөц, хадгалалтын горим, чанартай холбоотой олон асуудал үүсээд буй. Тухайлбал, СХД-ийн 20 дугаар хороонд байрлах “Тавантолгой түлш” компанийн баруун түгээх төвийн хашаанд нэгдүгээр сарын 6-ны өдрийн үүрийн 05:04 цагт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цехэд гал гарсан. Галыг НОБГ-ыг Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн 60 гаруй албан хаагч цаг гаруйн хугацаанд галын тархалтыг зогсоож таван цаг ажиллан галыг бүрэн унтраасан гэхээр ямар хэмжээний гал гарсан нь тодорхой юм. НОБГ-ын мэдээлснээр үйлдвэрийн 10 шугамаас гурав нь гал түймэрт өртсөн байна. Үүнээс харахад хэрэв НОБГ шуурхай ажиллаагүй бол дүн өвлийн хүйтнээр шахмал түлш тасалдаж мэдэх нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн технологи, горимын хувьд стандарттай хамгийн дөхүү, сайн гэгддэг баруун үйлдвэр галд өртсөн нь компанийн менежмент, хариуцлагатай холбоотой.

Тэгвэл энэ талаар "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатараас тодруулахад “Урьдчилсан дүгнэлтээр сайжруулсан шахмал түлшийг 180-200 хэмд халаах явцад хэт өндөр халалт үүссэнээр гал гарсан гэж таамаглаж байгаа. Галын улмаас үүссэн хохирлын хэмжээ тодорхой болоогүй. Урьдчилсан дүгнэлт 14-20 хоногт гарна. Нэг үйлдвэрийн шугам галд өртсөн. Зүүн үйлдвэрт хоёр шугам аюулгүйн нөөцөд байдаг учраас галын дараа нөөцийн шугамаа залгаж хэвийн ажиллаж байгаа. Тиймээс Зүүн бүсийн үйлдвэрт ачаалал үүсэхгүй. Нийлүүлэлтийн хувьд туслан гүйцэтгэгч дөрвөн компани шахмал түлшийг хуваарийн дагуу задгайгаар тээвэрлэж хангамжийн баазуудад тараасны дараа гар аргаар шуудайлж түгээдэг учраас баруун бүсийн гэр хорооллын өрхүүдэд түлш тасрах асуудал үүсэхгүй” гэв.

Баруун түгээх үйлдвэр нь сард 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа 12 шугам ажилладаг. Хэдийгээр үйлдвэр галд өртсөн ч шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцөд асуудал үүсээгүй хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох газраас өгсөн. Гал гарахаас өмнө сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ, түгээлт асуудал дагуулдаг байсныг иргэд шүүмжилсээр өдийг хүрсэн. Тэгвэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг баруун бүсийн үйлдвэр дээрээс сурвалжлахаар очиход дотогшоо нэвтрүүлсэнгүй. Харин сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдээс сурвалжлахад “Өдөрт таван тонн шахмал түлшийг үйлдвэрээс нийлүүлдэг, долоо хоногт нэмэлтээр 1-2 удаа авдаг. Нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа ч 2-3 цагийн дотор зарагдаад дуусдаг. Долоо хоногт 1-2 удаа нэмэлтээр авах захиалга өгдөг ч олдоггүй. Нэмэлтээр нэг удаа авдаг” гэв. Харин иргэдийн зүгээс долоо хоногт зургаан шуудай авах тодорхой заалттай. СХД-ийн 20-р хорооны иргэнээс тодруулахад “Монгол гэр, жижиг хэмжээтэй байшинд зургаан шуудай түлш хүрдэг байх. Манай байшин 112 м.квт учраас хүрдэггүй. Идэр ес эхэлсэн энэ үед дулаан алдагдалтай, том байшинд зургаан шуудай түлш хаана нь ч хүрэхгүй” гэдгийг хэлж байлаа. Мөн бусад цэгүүдээс сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, хүрэлцээний талаар тодруулахад “Түлш ирээд тэр дороо дуусдаг. Иргэд хүрэлцээгүй байгааг шүүмжилдэг” гэсэн юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 610 гаруй борлуулалтын цэг  ажиллаж байгаа ч шахмал түлшний хэрэгцээ өндөр байна.

Тэгвэл нийслэлийн 1.5 сая иргэдийн өмнө өндөр хариуцлага хүлээх учиртай энэ компанийн үйлдвэрт гарсан галын шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй байна. Тухайлбал, урьдчилсан байдлаар галын шалтгааныг өндөр температурт шахмал түлш хатаах явцад хэт халалт үүссэн учраас гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Хэрэв шахмал түлш стандартаараа өндөр хэмд халахыг тогтоосон бол түүнтэй холбоотой аюулгүй байдлыг хангаагүй байгаа нь нэг асуудал юм. Түүнчлэн галын хохирлыг хэн барагдуулж хэн хариуцлага үүрэх нь ч тодорхойгүй байна.

Мөн алслагдмал, цөөн борлуулалтын цэгтэй газруудад явуулын борлуулалтын цэг байгуулахаар болсныг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. Түүнчлэн амьжиргааны түвшинд доогуур зорилтот бүлгийн 6098 өрхөд өдөрт 130 тонн сайжруулсан шахмал түлш олгох ажил эхлээд байгаа. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ нэмэгдэж үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.  Өвлийн ид хүйтний үе болон цагаан сарын амралтын нөөц бэлдэх оргил ачааллын үед гал гарсан нь нийслэлийн гэр хорооллын 195 мянган өрх гал алдах дөхлөө. Энэ мэтчилэн "Тавантолгой түлш" компанийн менежменттэй холбоотой олон асуудал үүсэж утаа эргээд ихэссэн нь иргэдийг шүүмжлэлийг дагуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 8 (6740)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 22 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 43 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 55 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 55 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 55 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 42 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин