АНУ: Оросууд Казахстанд нэгэнт орсон бол буцааж гаргахад маш хэцүү

2022-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Казахстаны тагнуулын газрын дарга асан эрхмийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай тус улсын үндэсний аюулгүй байдлын хороо  мэдээлжээ. Баривчлагдсан Карим Массимов нь уг хороог тэргүүлж байгаад хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн юм. Казахстаны эрх баригчид Алматы хотод хяналтаа тогтоож чадсан ч зарим хэсэгт нь “террорист” халдлага үргэлжлэн гарсаар байгааг тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдээлжээ.

Бослого тэмцлийн цаана гадаадад бэлтгэгдсэн “террористууд” байгааг Токаев байнга хэлдэг ч тодорхой нотлох баримт үзүүлэхгүй байна. Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын цэрэг Казахстанд орсон явдлыг шүүмжлэхдээ “Түүхээс харахад Оросууд нэгэнт танай гэрт орж ирсэн бол буцааж гаргахад маш хэцүү байдаг” гэж хэлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам Блинкений мэдэгдлийг няцаахдаа “Америкчууд танай гэрт орж ирвэл амьд үлдэх, дээрэмдүүлэхгүй, хүчиндүүлэхгүй байх маш хэцүү байдаг” гэж хариу барьсан байна. Казахстанд эхэлсэн иргэдийн тэмцэл анх шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн агуулгатай байсан бол сүүлдээ тус улсыг 30 орчим жил захирсан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжсөн юм.

Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй хүн баривчлагдаж, “зэвсэгт гэмт этгээдүүд”-ээс 26 хүн, хууль сахиулагчдаас 18 хүн алагдсаныг BBC онцлов.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 17 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 8 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 20 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 26 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13