Энхийг сахиулагчдын шинжилгээнээс “S” генийн алдагдал илэрчээ

2022-01-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Сүүлийн хоёр хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдлээ. Оны өмнө 250 руу орсон халдварын тархалт өнгөрсөн хоногт 585 болж, гурван хүн эндлээ. COVID-19 ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ДЭМБ Омикрон хувилбарыг бүртгэснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдээд байна. Энэхүү хувилбарын халдварлах чадвар маш өндөр, хурдан тархаж байгаа. Голлох шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэргээр илэрч байгаа. Энэ нь амьсгалын дээд замын буюу томуу төст өвчинтэй адил шинжтэй.Манай улсын хувьд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байгаа. Энэ нь шинэ жилийн арга хэмжээ, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш хилийн тандалтыг эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 онгоцоор 10544 зорчигч ирсэн. Тэднээс 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, батлагдсан. Эдгээр тохиолдлууд дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчийн 231-ээс нь халдвар илэрсэн. Тэдний 96 хувь нь хөнгөн, үлдсэн дөрвөн хувь нь хүндэвтэр хэлбэртэй байна. Манай улсад вирусийн хувилбар тогтоох зорилгоор геномын дараалал тогтоодог аппаратыг арванхоёрдугаар сард суурилуулсан. Өнгөрсөн сарын 20-ноос шинжилгээ хийж эхэлж байгаа. Эцсийн хариу  гараагүй байна. Тодорхой үе шаттай хийгддэг учир шинжилгээний хариу хүлээгдэж байна. Мөн өнгөрсөн гурван сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг тодорхойлохын тулд тус улс руу сорьц илгээж байсан. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ” гэлээ. Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж үзжээ. Гэхдээ энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг дараагийн шатны шинжилгээгээр геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулах юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэд сайн дураараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор зарлалаа. Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48.2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.

Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 21 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 39 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13