С.Наран: Дуундаа би сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг

2022-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаад бид саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин болсон дуучин С.Нарантай холбогдлоо.

 

-Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэнд тань баяр хүргэе. Анх энэ мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Шагнуулах тухайгаа нэг хоногийн өмнө л мэдсэн. Би өмнө нь энэ мөчийг хэзээ ч төсөөлж байгаагүй. Үнэхээр гэнэтийн байлаа. Намайг дэмждэг, уран бүтээлийг минь сонсдог сонсогчиддоо  баярласнаа илэрхийлье. Мөн намайг ойлгодог, хайрладаг бүх хүнд талархаж байна.

-Шагналаа авсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ? 

-Тухайн үед хариуцлага ирлээ гэж өөртөө хэлсэн. Намайг дахиад сайн хөдөлмөрлө гэж энэ эрхэм шагналд тодорхойлсон гэж бодогдож байна. Тиймээс цаашдаа улам хичээх болно.

-Та урлагийн ертөнцөд олон жил хөдөлмөрлөж байна. Шинэ, залуу уран бүтээлчдийг  ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөөсэй л гэж хүсдэг. Жинхэнэ дуучин болж чадах эсэх нь тухайн уран бүтээлчийн хөдөлмөрийн үр шимээс л хамаардаг. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүнд амжилт ирдэг гэж би боддог. Миний хувьд ч илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой юм байна. Маш том хариуцлагыг мэдэрлээ. Залуустаа, уран бүтээлчиддээ улам зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой юм байна.

-Дуучин болох таны хүүхэд насны мөрөөдөл үү?

-Миний хувь тавилан намайг эргэлт буцалтгүй урлагийн замд хөтөлсөн гэж боддог. Анх найзтайгаа кино драмын ангид шалгалт өгч, тэнцэж явлаа. Энэ үеэс урлаг гэдэг ертөнцтэй амьдралаа холбосон. Уг нь би дуучин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ л багаасаа дуулдаг байсан. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Энэ амьдрал минь ч зөв гэдгийг би мэдэрдэг.

-Хөвсгөл нутгийн дуучид хоолойны цар хүрээ сайтай гэх юм билээ. Та ч бас энэ нутгийн охин доо?

-Нутгаараа үргэлж бахархаж явдаг. Тэр сайхан нутгаас олон мундаг дуучин төрсөн нь газар нутгийн онцлогтой нь холбоотой байж болох юм. Үгээр хэлэмгүй гайхалтай онгон байгальтай. Тийм байгальд өссөн хүмүүс чинь урлаг, уран зохиолд онгодтой байхаас яах билээ.

-Та микрофоноо бариад тайзан дээр гарахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Тайзан дээр дуулах нь мэдээж үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Би дуундаа сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг. Хүмүүс миний дууг сонсоод аз жаргал, сэтгэлийн сайхныг мэдрээсэй л гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 3 (6735)

 

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2 цаг 30 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2 цаг 30 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2 цаг 30 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цаг 38 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

18 цаг 4 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин