“Дакар ралли-2022” уралдаанд Монголоос гурван тамирчин оролцоно

2022-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БЯМБАЖАРГАЛ

Авто, мото спортын олимп гэгдэх “Дакар Ралли-2022” 44 дэхь удаагийн уралдаан өнөөдөр Саудын Араб улсад эхэллээ. Уралдаанд манай улсаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг уралдана. Тухайлбал, мотоциклийн төрөлд ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Б.Баттөр, “UTV” ангилалд Г.Аранзал түүний чиглүүлэгчээр спортын мастер Г.Тэмүүжин нэг экипаж болон өрсөлдөх юм. Харин багийн механикчаар спортын мастер Б.Батмөнх ажиллана. Одоогийн байдлаар Н.Лхамаа, Б.Баттөр мотоциклийн төрөлд уралдахаар бүртгүүлж, уралдаанаа албан ёсоор эхлүүлсэн. Тодруулбал, Н.Лхамаа хоёр дахь өдрийн гараанд 82 дугаар байранд бичигдсэн бол Б.Баттөр 139 дүгээр байр эзэллээ. Түүнчлэн Н.Лхамаа нь “Дакар Ралли” уралдаанд таван удаа уралдсан Монголын анхны тамирчин болж байгаа юм.

“Дакар Ралли-2022” энэ сарын 14-нд өндөрлөнө. Энэ жилийн тухайд Саудын Араб улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Түүнчлэн цар тахлын улмаас улс дамжин уралдахгүй аж.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

18 цаг 13 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

18 цаг 16 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

18 цаг 18 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

18 цаг 21 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин