Ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгч дахин хүсэлт гаргах шаардлагагүй

2022-01-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

УИХ-ын нэгдсэн чуулганы 2021 оны отгон хуралдаанаар цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Хуулийн хугацааг сунгасан тул төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг дахин зургаан сараар буюу энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 2021 оныг дуустал зээлээ хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, харин шинээр хүсэлт гаргах зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар болсон. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ энэ сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэрээр эсвэл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулж болно.

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 104 мянган зээлдэгч ипотекийн зээл авсан бөгөөд нийт үлдэгдэл нь 5.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор ипотекийн зээлийн хугацааг ийнхүү дахин хойшлуулсан нь банкны системийн хэмжээнд эрсдэлтэй нөхцөл үүсгэнэ гэж зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, ипотекийн зээлийн хугацааг хойшлуулсан энэ үед чанаргүй зээлийн хэмжээ бодитоор тогтоогдохгүй байх боломжтой тул зээлийн хойшлуулсан хугацаа дууссаны дараа гэнэтийн эрсдэл болж одоогийнхоос харьцангуй өндөр тоо гарах магадлалтай гэж байгаа юм. 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 983 тэрбум, чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг байгаа нь нийт зээлийн 10 хувийг эзэлж байгааг статистик харуулж байна. Гэхдээ зөвхөн төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг хойшлуулж байгаа тул ийм  эрсдэл үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа билээ.

Ипотекийн зээлийг дахин хойшлуулахтай холбоотойгоор иргэдийн дунд асуулт олон байна. Тэдгээрийн хариултыг тоймлон хүргэе.

Энэхүү арга хэмжээнд жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана. Өмнө нь зээлээ хойшлуулсан зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргах шаардлагагүй, харин шинээр хойшлуулах иргэд хүсэлтээ гаргах ёстой.  Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар зээлийн төлбөрөө хойшлуулж болох юм байна. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэв. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгагдах юм байна. Мөн сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно. Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол зургаан сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны долдугаар сарын 30-ны өдөр дуусах болно.  Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх юм байна. Мөн арга хэмжээ нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш шинээр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчид энэхүү арга хэмжээ хамаарахгүй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 3 № 1 (6733)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12