АТГ: Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгч “С”-ийг ажлаас нь чөлөөлсөн

2021-12-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 “АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав.

-АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.

-Бодит байдлын талаар үнэн зөв тодруулгыг өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны 11 дүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн “П” нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч “С”-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл. Ингээд гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.

-Мөрдөгч нар гэж бичээд байгаа шүү дээ. Хэд хэдэн хүн хамжиж оролцсон юм биш үү?

-Үгүй. Манай мөрдөгч нар сургалтад оролцон, албан ажлаар зорчиж байсан. Бусад мөрдөгчийн хувьд уг асуудалд ямар ч хамаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Татвараас зайлсхийсэн үйлдэлдээ иргэн “П” нь 33,7 сая төгрөгийн нөхөн татвар төлсөн байна. Энэ нь цэвэршүүлээгүй алт биш, харин гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг тухайн иргэний Турк улсаас авч явсан монетон болон мөнгөн эдлэлүүд байсан.

-Мөрдөгч С-д хариуцлага тооцох уу?

-Хариуцлага тооцсон. Авлигатай тэмцэх газрын дотоод хяналтын нэгжээс албаны шалгалтыг явуулан өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж, байгууллага албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, албаны нэр хүндэд харшилсан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэн мөрдөгч “С”-ийг ажлаас нь халж, төрийн албанаас чөлөөлсөн. Цаашид албан ажлаар болон хувийн шугамаар гадаад, дотоодод зорчихдоо бусдын эд зүйл, дайвар авахгүй байх, танил хүмүүсийн гуйлт хүсэлтээс татгалзах, сахилга ёс зүйн дүрэм зааврыг чанд мөрдөж байх анхааруулга үүргийг нийт албан хаагч нарт өгөөд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ккк нэртэйгээр нь үнэт биш металаар хийсэн гоёл чимэглэлийн зүйл байсан гээч
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

1 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

1 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 53 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 56 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

19 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

19 цаг 37 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин