Голомт банк дижитал шилжилтийн бодит жишгийг “Интерактив” ХХК-тай хамтран тогтооно

2021-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Голомт банк нь “Интерактив” ХХК-тай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болох бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын хэрэглэгчдэдээ хүргэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд тус компанийн гаргаж буй шинэ систем болох Veritech cloud ERP, Veritech citizen ERP систем дээр Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ бизнес загварт тулгуурлан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа юм.  Тодруулбал, Голомт банкны харилцагчид Veritech cloud ERP, Veritech citizen ERP ашигладаг бол тус системээсээ шууд онлайнаар цалингийн зээл авах, кредит картын хүсэлт илгээх, дебит карт захиалах, дансны хуулга харах, үлдэгдлээ шалгах, мөн салбарын хаяг, байршил, АТМ, СДМ, киоскийн мэдээллийг шууд харах гэх мэт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

“Интерактив” компани нь Veritech ERP хэмээх корпорациудад зориулсан цогц системийг 2010 оноос зах зээлд нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлсээр ирсэн бөгөөд эдүгээ 100 гаруй том байгууллагатай хамтран ажиллаж буй юм. Мөн энэ оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Veritech сloud ERP системийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байна. Уг Cloud ERP нь корпорациудад зориулсан хувилбараас жижиг, цомхон боловч олон жилийн туршлага дээр суурилсан харьцангуй найдвартай ажиллагаатай, илүү хүртээмжтэй гэдгээрээ онцлог юм. Хэрэв тухайн жижиг дунд бизнес цаашдаа өргөжиж, корпорацийн түвшинд хүрвэл Veritech ERP руу шууд шилжих боломжтой.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шийдэл нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12