Х.Нямбаатар: Оюутолгойгоос ашиг хүртэх тогтоолын төслийг яаралтай хэлэлцээд явна

2021-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөр  дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх, Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцаж, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хамтарч ажиллах, Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж ойлгуулах, Энэ зургаан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэнд тооцсугай гэсэн тогтоолын төсөл байгаа" гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

1 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

1 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 54 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 57 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

19 цаг 34 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

19 цаг 37 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин