Г.Дамдинням: Тамирчдад олгодог урамшууллыг өөрчлөх хэрэгтэй

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Засгийн газраас  1997 онд 252 дугаар тогтоол гарган анх удаагаа Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн түүхтэй.  Үүнээс хойш  2001, 2005, 2008 онд  дээрх тогтоолд өөрчлөлт оруулж ирсэн бол  2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам”-ыг  баталж, Олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон юм.  2013 онд Засгийн газрын хуралдаанаар  2009 оны "Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолоо  өөрчилж,  мөнгөн шагналыг Олимпийн төрлийн тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг даалгаж, тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн билээ. Тэгвэл  спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байна гэж  УИХ-ын БШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын  гишүүн Г.Дамдинням үзэж байна. Тэрбээр  “Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод бий. Спортын салбарынхан өөрөө өөрсдийнхөө  нэр хүндийг  унагааж байгаа.  Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх зайлшгүй  шаардлагатай. Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Энэ байдлыг эргэн харж, дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Өвгөн
1-удаад 80 сая хүртэл өгдөг гэвүү.Сар бүр өгдөг нь Эбээгийн халуурал.Олимпоос дутахгүй рангтай оюуны болон урлагын тэмцээнүүдийг ялгаж байхаар хэмнэе.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

49 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

1 цаг 4 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

1 цаг 4 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 51 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 54 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

19 цаг 31 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

19 цаг 35 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин