БНСУ-д Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа

2021-12-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

БНСУ-д 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “КОВИД-19”-ийн омикрон хувилбарын 178 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс тус улсын Засгийн газар хилийн чанадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дахин 3 долоо хоног сунгах шийдвэр гаргалаа. Улмаар дэлхийн бүх улсаас БНСУ-д ирж буй тус улсын иргэд болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног өөрийгөө тусгаарлах болж байна. Мөн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг 1 хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хил нэвтрэхээс өмнө болон дараа, тусгаарлалтаас гарах өдөр зэргээр нийт 3 удаа  коронавирусын шинжилгээнд хамруулахаар болжээ. 

БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл хотын дотор хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог 6, хот орчимд 8 хүн, саун, уушийн газар, биеийн тамирын заал зэрэг халдварын өндөр эрсдэлтэй газарт үйлчлүүлж буй хүмүүс вакцинд хамрагдсан эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг нотлох вакцины үнэмлэх, эсвэл цахим аппаар нотлох зохицуулалтыг тус улсын Засгийн газраас хийсэн.  Тэгвэл тус улсад “КОВИД-19”-ийн тохиолдол, нас баралтын тоо буурахгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс халдвар хамгааллын шинэ журмыг мөрдөж эхлээд байна. Уг журамд зааснаар хувийн уулзалтад 4 хүн оролцох, вакцинд бүрэн хамрагдсан иргэд ресторан, кафегаар үйлчлүүлэх, вакцинд хамрагдаагүй хүмүүс дангаараа үйлчлүүлэх, эсвэл хүргэлтээр үйлчлүүлэх, ресторан, уушын  болон цэнгээний газар, бусад үзвэр үйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллахаар тусгажээ. Кино театр, концертын танхим, интернет кафе 22 цаг хүртэл ажиллах юм.

Харин вакцины хувьд БНСУ-ын Засгийн газраас гадаад улсад хийлгэсэн БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан боловч тус улсад суугаа цөөнгүй орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан хүмүүсийг цахимд бүртгэж, ОХУ-ын Спутник вакцин тариулсан хүмүүсийг бүртгэхгүйгээр, вакцинжуулалтын 1, 2-р тунд дахин хамрагдахыг мэдэгдээд байна. 

БНСУ-ын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яамнаас Бямба гарагт “КОВИД-19”-өөс шалтгаалан ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд тус улсад оршин суух хугацаа нь дуусах E-9 (мэргэжилгүй гэрээт ажилчин), H-2 (хувийн урилгаар хөдөлмөр эрхлэгч) гадаадын 40 мянган иргэний визний хугацааг дууссан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдлээ. Тус улс коронавируст омикрон хувилбараас шалтгаалан гадаадаас ажиллах хүч авахаа хойшлуулаад байна.

БНСУ-д “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 1-р тунд нийт хүн амын 94.7%, 92.6%, нэмэлт тунд 22.6% хувь нь хамрагдсан байна. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин