Ч.Сайханбилэг татаж унасан уу?

2021-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Очир


Нэг сонин зүйл их удаан яригдаад байгаа юм. Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоос гарч явчихаад хоёр жил гаруй болж байна. Америкт л байгаа дуулддаг. Монголд ЦЕГ эрэн сурвалжиллаа. Олддоггүй. Угааса Монголосс яаж олохов дээ. Саяхан, сар гаруйн өмнө Интерпол хандлаа. Бас л байдаггүй. 
Гэсэн атлаа Ч.Сайханбилэг өөртэй нь юм уу, Оюутолгойтой холбоотой асуудал босоход интернет орчинд гараад ирдэг. Мэдэгдэл хийдэг. Мөн л Америкт байгаа л гэцгээдэг. Гэхдээ энэ нь “дэл сул” мэдээлэл л дээ.
Харин сүүлд болсон Оюутолгойтой холбоотой томоохон үйл явдал дээр тэр таг чиг байв. Уг нь өөртэй нь хамаатайгийн цаагуур хамаатай асуудал болсон. Энэ сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс”-аас манай 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд үүсэх 22 тэрбумаас чөлөөлөхөөр болсон, Дубайн гэрээг цуцлахаар шийдсэн гэдгээ Ерөнхий сайдад захидлаар мэдэгдсэн. Өмнө нь “...Нямбаатар аа, миний дүү” гээд гарч ирж байсан Ч.Сайханбилэгийг сая “Оюун-Эрдэнэ ээ, ахын дүү” гээд гараад ирэх байх гэж харж байв. 
Гэтэл Америкт эвгүй явдал болсон тухай мэдээлэл “чих дэлсээд” байна. Ерөнхий сайд тэр захидлыг олон нийтэд уншиж сонсгож байхыг харсан Ч.Сайханбилэг таталт өгч, эмнэлэг домнолго болж бөөн асуудал үүсчээ. Тэр талаар Монголд үлдсэн ойр дотныхон руу нь ярьж мэдэгджээ. Энэ талаар АН-ынхан ам дамжулулан ярьж байна.

Эх сурвалж: polit.mn
 

Нүцгэн үнэнг өчье ! Энэ бичиж баигаа хүн ингэж хатгаж гүтгэж, хэдэн юм бичээд хэдэн төгрөг авдаг юм бол… Цаг цагаараа баихгүи гэж.. Оюунэрдэнэ ардын баатар болоол Саиханбилэг тэнд савж унаал сандарсандаа Монгол руу мэдэгдэл хиигээл … ёстои мөрөөдцөн юм. Бас тэгээл дэлхиин хүчнии баигууллага олохгүи бариад авчирч чадахгүи ёстои уссан тэнэгээ гаихуулах юм … Тэгсэн бичигч этгээд Америкт баигаа гээд өвчтэи татаж унаад гээл хажууд нь баигаа юм шиг хэлэх юм … Эдсэн эрүү хувхаирч идүүлсэн бут ургадаг гэж… Эрт орио нэгэн цагт бид ХОНХ ны дуугаа дуулаад Саихнаатаигаа гараад ирнээ … тэр цагыг чадвал үзэхииг бодоорои !!! Энэ бичигч этгээд !!!!
Эргүү гөлөг чи ЖАНГАА идэхдээ л иднэ. Чи ХУДАЛ өбчин зохиож ялаас мултрахгүй эээ.
Ял авах нь тодорхой болсон энэ БУЗАР дээрэмчин Сайханбалаг гэгч одоо Монголын хууль цаазаас яаж мултрах вэ гэхдээ ИЙМ бор шувуу нисгэж өөрийгөө өвчтэй тиймээс ял хүлээх чадваргүй гэсэн мэдээлэл зориудаар тарааж байна. Монголын ард түмний хөрөнгө рүү бузар гараа шургуулж инээж явсан Эргүү гөлөг чи ЖАНГАА идэхдээ л иднэ. Чи ХУДАЛ өбчин зохиож ялаас мултрахгүй эээ.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 54 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 9 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 9 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 56 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 59 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 36 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 40 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин