Үүлийг яагаад ялласан бэ?

2021-12-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Дамдин-Очир

 

Эрдэнийн Бат-Үүл буюу Үүл бол ардчиллын партизан, Улсын баатар хүн. Хотын даргаар муугүй ажиллаж байсныг хүн бүр мэддэг. Магтдаг. Гэхдээ Хотын дарга байхдаа таагүй асуудалд холбогдсон. Хэдэн жилийн өмнөөс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ дээр 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэрэгт 11 хүн холбогдсон байдаг. Тодруулж хэлбэл, анх Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Шалгах явцад "Бэрэн" групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан болж таарчээ.

 

Ингээд НПГ-аас тэднийг энэ хэрэгт яллагдагчаар татаж байв. Гурван жил гаруй шүүх, прокурор, мөрдөгчийн дунд шидэгдсэн хэрэг гэнэт ийн шийдэгдлээ. Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноов. Орой нь АН-ынхан төв талбайд гарч ирлээ. МАН-ынхныг зүхэв. Сошиал ч "...Хайран баатар минь, ...Үг хэлэх эрх чөлөөг олгогч минь, ...Үүл маань хэлмэгдчихлээ" гэж халаглав. Хүн нь Үүл болохоос хэрэг нь яалт ч үгүй аж. Тэр асуудлаас болж хэчнээн айл гудамжинд гарч, хэдэн жил зовсныг бас бодох л ёстой юм байна лээ. Гэхдээ энд нэг анхаарал татах асуудал бий. Шүүх шийдэхгүй дараад байсан хэргээ яагаад гэнэтхэн шүүсэн бэ. Тэгээд яагаад Э.Бат-Үүлийг яллаж, гар хөлийн үсэг зурсан хүмүүсийг ялаас чөлөөлсөн бэ. Үүнд заавал анхаарах ёстой.

 

Гэнэтийн юм уу, санамсаргүй тохиолдлыг эндээс хайх боломжгүй. Шуудхан хэлэхэд, энэ үйл явдлыг АН-ын тамганы зодооны үргэлжлэл гэхэд болно. Экс Ерөнхийлөгч нарын толгойлдог фракц хоорондын зөрчлөөс болж энэ нам намаг шалбаагт угтаа тултал шигдсэн. Шүүх дээр С.Эрдэнэ хүчинтэй байдаг. Энэ л Үүл шүүлгээд яллуулахын үндэс болсон байх магадлалтай. Магадлалтай ч гэж бараг даа. Үүл бол С.Эрдэнийн талын том тулгуур. Үүл ял аваад явчихаар С.Эрдэнэ суларна. Айна ч гэж тооцсон байж магад. Гурав хоногийн дараа АН-ынхан шүүхээр "...Хэн нь дарга вэ" гэдгээ шийдүүлнэ.

 

Энэ үйл явц, бусад мэдээллээс харвал шүүх О.Цогтгэрэлийг АН-ын дарга гэчихэж мэдэхээр боллоо. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг хэн томилсон билээ? О.Цогтгэрэлийг хэн дэмждэг билээ? Бод, бод, бод. АН-ынхан бүр ч гүнзгий бодох хэрэгтэй. Тэгж гэмээнэ Үүлийн тоосонд дарагдсан хэргийг шүүхийнхэн шүүгээнээсээ гэнэт гаргаж ирээд ялласан нь АН-ын тамганы зодооны л үргэлжлэл гэдэг нь ойлгогдоно.

 

Эх сурваж: polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 53 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 8 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 8 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 54 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 57 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 34 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 38 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин