Кирстен Данст: Би нөхөртөө анх жүжигчнийх нь хувьд дурласан

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Кирстен Данст зургаан настайгаасаа кинонд тоглож эхэлжээ. 30 гаруй жилийн карьерийн хугацаанд нь Холливудад түүнийг дутуу үнэлсэн гэх нь бий. Найруулагч София Копполо түүнийг дөрвөн кинондоо урьж тоглуулсан байдаг. Тэрбээр “Данст бол өөрийн насны ангилалдаа шилдэг жүжигчин. Гэхдээ түүнийг бүгд дутуу үнэлдэг” гэж хэлжээ. Жүжигчний тоглосон  “Нохойны эрх мэдэл” шинэ кино энэ жил “Оскарт” нэр дэвших гэж байна. Үүний дараа бүх зүйл өөрчлөгдөж магадгүй юм. Тэрбээр Жесси Племонстой танилцсанаас хойш хувийн амьдрал, карьерт нь ихээхэн өөрчлөлт гарч байгаа юм. Тэд энэхүү шинэ кинонд ч хамт тоглож байна.

 

-“Нохойны эрх мэдэл” кино “Оскарт” нэр дэвшиж байна. Таны хувьд анх удаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөх нь. Догдолж байна уу?

-Миний ажилласан кино, дүр үзэгчдэд таалагдсанд би үнэхээр баяртай байна. Найруулагч Жейн Кэмпионд намайг урьж тоглуулсанд нь талархаж байгаагаа дамжуулья. Би түүнтэй ажиллахыг их удаан мөрөөдсөн. Ер нь хувь хүн талаасаа эмэгтэй  найруулагчдад  дуртай. Учир нь тэд эмэгтэй жүжигчинг дэлгэцэнд од болгож чаддаг.

-Дүрийн хувьд их хүнд санагдсан. Ийм хэцүү дүрд тоглохоос айгаагүй юу?

-Сэтгэл зүйн дарамтад хариулт үзүүлж чадахгүй байх ямар байдгийг би сайн мэднэ. Залуу байхад өөртөө итгэлгүй, үгүй гэж хэлж чадахгүй үе олон тохиолддог. Миний алхам бүрийг хянадаг найз залуутай байж үзсэн. Тэгэхээр би энэ дүрийнхээ дотоод мөн чанарыг сайн мэднэ гэсэн үг. Би хүүхэд байхаасаа л кинонд тоглож эхэлсэн учир үргэлж өөрөөсөө ахмад хүмүүстэй ажилладаг байлаа. Тэд надад юу хийх ёстойг үргэлж зааж, хэлдэг байсан. Энэ нь бас нэг талаараа дарангуйлал мөн биз дээ. Өөрийнхөө амьдралд тохиолдсон эдгээр зүйлсийг би энэ кинонд ажиллахдаа их эргэцүүлж бодлоо. Үүнээсээ дүрийнхээ ханыг босгосон гэж хэлж болно. 

-Таны дуулж байгааг харах их хэцүү байлаа. Тэр үеийн сэтгэл зүйгээ эргээд дурсвал?

-Би тэр хэсэгт дургүй. Харамсалтай нь үүнийг  ч бас даван туулах ёстой болсон. 2008 онд би сэтгэл гутралд орсон л доо. Их удаан тэвчиж, хэнд ч муу үг хэлэхгүй, дотроо бүгдийг хурааж байлаа. Энэ нь юунд хүргэж болохыг мэдээгүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг олон жилээр дарангуйлсан. Хэсэг хугацааны дараа тэсрэлт болсон. Дотор байсан бүх зүйл тэсэрч, үдэшлэг, архи, уур уцаараар гарч эхэлсэн юм. Үр дүнд нь нөхөн сэргээх эмнэлэгт хүргэгдсэн дээ. Ийм үед мэргэжлийн тусламж авахгүй бол болохгүй. Би өөрөө ийм зүйлийг даван туулсан учир зөвлөхөд эмнээс татгалзах хэрэггүй шүү. Хугацаа л алдана. Цаг алдалгүй мэргэжлийн газар хандах хэрэгтэй юм билээ.

-Энэ удаа Жесситэй хамт ажиллахад ямар байв. Нөхөртэйгөө дахид уран бүтээлд хамтарна гэж төсөөлж байв уу?

-Найруулагч эхлээд түүнд дүр санал болгосон. Тэр үед би түүнд атаархсан. Дараа нь намайг дуудсан юм. Би Жесситэй ажиллах дуртай. Би эхлээд түүнд жүжигчнийх нь хувьд дурласан. Бид анх “Фарго” кинонд хамт тоглож танилцсан нь хувь тавилан гэж боддог. Танилцаад хоёр долоо хоногийн дараа би найздаа “Би энэ хүнээс холдохыг хүсэхгүй байна” гэж хэлсэн.

-Та хүүгээ төрүүлчихээд их хурдан эргэж ажилдаа орсон. Хэцүү байсан уу?

-Том хүүгээ төрүүлсний дараа ажил хийхийг хүсэхгүй байсан. Ялангуяа олон ангит кинонд тоглохыг. Учир нь их орой болтол ажилладаг. Манай уран бүтээлчид намайг их удаан ятгасан. Эхний хоёр долоо хоног тасралтгүй уйлсан. Азаар манай хадам ээж намайг ажилтай үед хүүхэд харж өгсөн. Гэхдээ энэ дүр надад яг л сэтгэл зүйчид очсон юм шиг тийм үр дагавар үзүүллээ. Учир нь дүр маань сэтгэл хөдлөлөө дарж, нуудаггүй. Дотроо бүх зүйлээ хураагаад байхаар хэзээ нэгэн цагт тэсэрдэг.

-Та их сайн хадам ээжтэй юмаа?

-Тийм шүү. Энэ хавар намайг хоёр дахь хүүгээ төрүүлсний дараа надтай хамт “Венийн фестиваль”-д явсан. Би ганцаараа барахгүй юм билээ. Том хүүгээ гэртээ үлдээсэн. Бага хүү маань хөхнөөс гараагүй учир авч явахаас өөр сонголт байгаагүй. Төрсний дараах эхний саруудад манай нөхөр Мартин Скорсезегийн шинэ кинонд тоглож байсан учир  би ихэвчлэн ганцаараа үлддэг. Тэр үед их ядарсан. Сүүлдээ нэг зовхи таталддаг болсон. Тиймээс Вена явахдаа хадам ээжийгээ аваад явсан нь аз болсон шүү.

-Гэхдээ жүжигчин байх их сайхан байхдаа. Их олон давуу талтай?

-Бид бусад эмэгтэйчүүдийг бодвол завсарлагатай ажилладаг. Жишээ нь би  2019 оны хоёрдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл ямар ч ажил хийгээгүй. Жил гаруй гэртээ суугаад гэр бүлээрээ Шинэ Зеланд руу зураг авалтад явсан. Тэндэх ажлаа дуусгаад дахиад нэг хүүхэдтэй болье гэж шийдээд хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Бид хүүгээ “чухал шувуу” гэж дууддаг. Одоо долоон сартай, 10кг жинтэй, миний гар салж унах дөхөж байна.  Ахынхаа араас гүйх гээд байнга унасан хүн л байгаа. Мөлхөнө гэж мэдэхгүй.

-Таныг “Хүн аалз”кинонд тоглоход Тобигоос хамаагүй бага мөнгө төлсөн гэж үнэн үү?

-Тийм ээ, дахин бага. Гэхдээ би уурлаагүй. Тоби Магуайрын найз бүсгүйн дүрд тоглоно гэдэг том аз. Хэдэн мянган хүнээс намайг сонгосон. Би энэ кинондоо их хайртай. Үзэгчид ч намайг энэ бүтээлээр сайн мэддэг шүү дээ.

-Та 16 нас хүрэхдээ бараг 10 гаруй жил кинонд тоглосон туршлагатай болчихсон байсан.  Брэд Питт, Том Круз нартай тоглосон “Цус сорогчтой хийсэн ярилцлага” гэж  их гоё кино бий?

-Тэр хоёр надад яг л дүү шигээ хандаж байсанд баярладаг. Би 11 настай охины биед гацсан эмэгтэйн дүрд тоглосон. Зарим хэсэгт би секси харц чулуудах хэрэгтэй болсон. Манай багш надад “Чи дүүгийхээ тоглоомыг аваад нуучихжээ. Дүү чинь тоглоомоо хайгаад олдоггүй. Чи хаана байгааг нь мэдэж байгаа ч хэлэхгүй, тийм зальтай харцаар хараарай” гэж хэлсэн. (инээв). Түүний зөвлөгөө надад тус болсон шүү. Надаас одоог хүртэл Брэд Питтэй үнсэлдэх ямар байсан бэ гэж асуудаг. Би түүнийг ах шигээ бодож байсан учир уруул дээр нь үнсэх их муухай байсан. Тэр ч гайгүй. Би цус сорогчийн дүрд тоглосон болохоор хүний хүзүүг хазах ёстой болдог. Хүний хүзүү хазах үнэхээр муухай. Тэр тусмаа хөлстэй бол.

-Таны тоглосон “Хүн аалз”, “Бяцхан бүсгүйчүүд”, “Жуманжи” гээд кинонуудыг дахин хийж байгаад гомддог уу?

-Үгүй шүү. Шинэ санаа байхгүй учраас үргэлжлүүлж байна гэж боддог. Холливудад мөнгө олж болох л бол нэг бүтээлийг хэдэн ангитай ч болгож чаддаг. Харин интернэт, телевиз хамаг шинэ санааг хэрэгжүүлж байна. Жүжигчид нь ч шилдэг болж байгаа нь сайшаалтай. 

-Таныг Холливудад дутуу үнэлэгдсэн жүжигчин гэдэг. Санал нэг байна уу?

-Мэдэхгүй. Мэдээж сэтгэлээр унах үе олон байсан. Жишээ нь “Мария-Антуанетта”-г үндэслэлгүй шүүмжилж байсан. Гэтэл цаг хугацааны дараа үзэгчид, шүүмжлэгчид энэ кинонд дуртай болжээ. Гэтэл хэн энэ тухай мэдэж байна вэ. Тухайн үед биднийг шүүмжилж байсныг нь л санадаг. Миний тоглосон олон кино шууд үзэгчдийн хайрыг хүлээгээгүй. Ерөнхийдөө намайг Холливудад их үнэлж байгаагүй. Ердөө гуравхан удаа “Алтан бөмбөрцөгт” нэр дэвшүүлсэн. Гэхдээ ээж болсноосоо хойш иймэрхүү асуудлыг тоохоо больсон. Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй болдог юм байна. Энэ нь нас ахисантай холбоотой ч байж магадгүй. Ээж болохоор санаа зовох зүйл нь өөр болдог. Одоогоор хүүхдүүд минь эрүүл байгаасай. Өдөр жаахан нойр авчих юмсан л гэж бодож байна даа.

-“Оскар” авахыг хүсэж байна уу?

-Мэдээж, би их олон жил хөдөлмөрлөж байна. Манай гэр бүлийнхний хувьд энэ чухал гэдгийг мэдэж байгаа. Хэрэв авчихвал, гэрийхэнтэйгээ хөгжилтэй тэмдэглэхгүй юу. Ялануяа манай ээж. Ээжийг минь бодоод “Оскар” өгчихөөч. (инээв)

-Таныг энэ жил хуримаа хийнэ гэж сонссон?

-Тийм ээ, удахгүй. Хуримаа хийхгүй бол би нөхөрт гаралгүй их удчихлаа. Төрсөөр байгаад л таарах нь /инээв/. Өөрийнхөө хуримнаас таашаал авмаар  байна.

Эх сурвалж: www.7dn.ru

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)

 

goy
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

8 цаг 32 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

8 цаг 36 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

9 цаг 45 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

12 цаг 55 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

17 цаг 47 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

18 цаг 17 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02