Кристен Стюарт: Диана гүнжийн дүрд тоглоход шидтэй зүйлс тохиолдсон

2021-12-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Тэрээр Диана гүнжийн тухай “Спенсер” кинонд тоглосон. Спенсер гэдэг бол гүнжийн овог юм. Энэ жил Диана гүнжийн 60 насны ой болж байгаа. Кино шүүмжлэгчид энэ дүр 31 настай К.Стюартын шилдэг дүр болсон гэж онцолжээ. Түүнийг “Оскар”-т нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Стюарт “Бүрэнхий” кинонд тоглохоосоо өмнө нэрд гарсан. Тэрбээр 12 настай байхдаа “Айдасын өрөөнд” тоглосон. Найруулагч Пабло Ларрианы “Спенсер” киноны үйл явдал 1991 онд өрнөх ажээ.

-Таныг Диана гүнжтэй зүйрлэх ямар байна. Таныг энэ дүрд тоглосны дараа нэр хүндийн золиос болсон гэх боллоо?

-Би үнэндээ энэ сэдвээс залхаж байна. Мэдээж золиос болох мэдрэмжийг мэднэ. “Бүрэнхий” кинотой холбоотой надад янз бүрийн муу зүйлс хэлж л байсан. Харин би өөрөө энэ дүрээрээ бахархдаг. Би зөвхөн сайн зүйлийг л дурсдаг. Алдар нэр хүнд миний хувийн орон зайг хэдийгээр үгүй хийдэг ч, би сайн талыг нь харахыг хичээдэг. Гэхдээ миний асуудал Диана гүнжтэй харьцуулхад юу ч биш. Ихэнхи хүмүүс хүссэн амьдарлаа сонгож амьдардаг. Би ч бас. Харин хааны ордны гэр бүл өөр. Алхам бүрийг нь нарийн судалж, шүүмжилдэг. Диана гүнжийн хувьд хунтайж Чарльзтай гэрлээд амьдарлых нь зам тодорхой, ойлгомжтой болсон.

-Түүний талаар олон кино хийгдсэн. Танай кино яг ямар түүхийг нь онцолсон бэ?

-Манай кинонд Диана гүнжийн олон жил хуримтлуулсан уур бухимдлын тухай өгүүлдэг. Түүнд байгаа давуу эрх, боломжийг үл харгалзаж хүчгүй байдалд оруулсан. Гэвч тэрээр цаашид  худал хуурмагийг тэвчихээ больж, хунтайжаас салж, хатан хааны гэр бүлээс явахаар шийддэг.

-Та үүнээс  юу сурч авсан бэ. Амьдарлыг өөр өнцөгөөс хардаг болсон уу?

-Миний хамгийн сайн ойлгосон зүйл бол миний өмнөөс хүн шийдвэр гаргахыг зөвшөөрөхгүй байх. Бид өдөр бүр сонголт хийдэг. Алхам бүр маань хийсэн сонголтын үр дүн. Жижиг, том, хажуу тийшээ, урагшаа, арагшаа гэх мэт.Саяхан манай найз нөхрөөсөө салсан юм. Би яг Дианагийн дүрд тоглоод дуусч байсан. Би найздаа “Чамд сонголт байна. Хичнээн хэцүү байсан ч, амьдарлаа гартаа оруулхад хэзээ ч оройтойхгүй. Харин сонголт байхгүй үед л хэцүү” гэж хэлсэн.

-Дианагийн юу таньд таалагддаг вэ?

-Хүнийг их сайн ойлгож, зовлонг нь хуваалцаж чаддаг учраас хүмүүс түүнийг дотны найз мэт хүлээж авдаг. Олон янзын хүмүүсийг гүүр шиг холбож чаддаг. Тиймээс л түүнийг “Ард түмний гүнж” гэж нэрлэдэг байсан байх. Энэ дүрд бэлдэж байхдаа би хамгийн сайн хэл ярианы багштай их удаан хичээллэсэн. Би Дианагийн язгууртны классик аялгыг хэлж сурах гэж хичээсэн. Мөн түүний талаар маш их түүх, домог уншсан. Хичнээн их худал мэдээ, эсрэг тэсрэг баримтууд байдаг юм бэ. Солиормоор. Хагас жилийн дараа би ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр, харамсалтай нь Диана бол түүхэнд хамгийн бага танигдсан хүн. Яагаад гэхээр тэр өөрийгөө ойлгуулах гэж, өөрийхөө сэтгэлийг, мэдрэмжээ ил гаргахыг их хүсэж байсан ч чадаагүй юм билээ.

-Та энэ дүрд тоглохыг шууд зөвшөөрсөн үү?

-Үгүй ээ. Эхлээд татгалзаж байсан. Гэхдээ зохиолыг нь уншаад зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр тусмаа би Англи хүн биш, хатан хааны гэр бүлийн өмнө надад ямар ч гавьяа байхгүй. Диана гүнжийг нас бархад би 7 настай байсан. Би ногоон нүдтэй, намхан, Диана бол өндөр, их гоё цэнхэр нүдтэй...Ер нь бол би хэн билээ, Гүнж хэн билээ, энэ кинонд тоглоход сонирхолтой байх болов уу гээд эцэст нь зөвшөөрсөн.

-Кинонд зул сарын үеэр Дианагийн хувьд амаргүй гурван өдрийн тухай харуулдаг. Таныхаар бол 1991 оны тэр өдрүүдэд Диана салах шийдвэрээ гаргасан уу?

-Диана салах шийдвэрээ яг хэзээ гаргасан, тэр гурав хоногт түүнд ямар байсан талаар хэн ч тодорхой мэдэхгүй. Бид хүмүүст шинэ мэдээлэл өгөх зорилготой байгаагүй. Бид тэдгээр өдрүүдэд түүний сэтгэл ямар байсныг өөрсдийн өнцөгөөс харуулсан. Хамгийн түрүүнд хааны гэр бүл дунд тэрээр өөрийгөө ганцаардаж байгаагаа хамгийн их мэдэрсэн гэдэг.

-Таньд энэ дүрийг бүтээхэд хамгийн хэцүү нь юу байв?

-Хамгийн түрүүнд түүний хөвгүүдтэйгээ харьцаж байгаа байдал жинхнээсээ гэдгийг үнэмшилтэй харуулах. Тэр жинхэнэ сайн ээж байж чадсан. Магадгүй хөвгүүдтэйгээ байх үед нь түүний үнэн төрхийг харж болох байх. Хоёрдугаарт, түүний сэтгэл татам дур булаам чанарыг харуулах. Энэ бол төрөлхийн чанар нь.

-Та “Титэм” сериалыг үзсэн үү?

-Дуртайяа үзсэн. Нэг шөнийн дотор дараалаад хэд хэдэн анги үзсэн. Эмма Коррин гайхалтай сайн тоглосон гэж бодож байна. Бид энэ сериалтай өрсөлдөх зорилго байгаагүй. Надад бол дүрдээ бэлдэж байх явцад энэ шоу их хэрэг болсон.

-Таныг бас Дианагийн энерги, дур булаам чанарыг сайн гаргасан гэж магтацгааж байна лээ?

-Би түүний дулаан энерги эрч хүчийг жаахан ч гэсэн гаргаж чадсан гэдэгтээ итгэмээр байна. Би заримдаа түүнийг миний ээж эсвэл сайн найз минь гэж төсөөлж байлаа. Мөрөн дээр нь толгойгоо тавиад уйлмаар ч юм шиг. Диана хүмүүст ийм л дотны мэдрэмж төрүүлж чаддаг байсныг би харуулхыг хичээсэн. Эргэн тойрны хүмүүс ч бас надад тэгэж хандаж байсныг би мэдэрсэн. Манай баг хамтдаа дуулж, бүжиглэж, уйлж байлаа...Оны эхэнд зураг авалт эхэлхэд ковидоос болоод бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь цөөхөн байсан. Хэн нэг нь өвдчихдөг, хөл хорионд орчихдог. Гэхдээ энэ зураг авалт шиг ийм холбоо надад өмнө нь үүсч байгаагүй. Энэ бүгд Дианагийн ач гэж бодож байна.

-Ханхүү Уильям, Харри нар энэ киног үзэх болов уу?

-Тэдний гэр бүлийн талаар өгүүлсэн зүйлтэй тэд хэр их холбогдохыг хүсдэгийг би мэдэхгүй байна. Бид энэ киног хийхдээ ээжийг нь хайрлаж, хүндэлж хийсэн. Бусад хүмүүст өөрсдийн бодлыг тулгах гэж ерөөсөө хичээгээгүй. Диана урлагт хайртай байсан гэдэгт би итгэлтэй байна. Бид түүний талаар одоог хүртэл ярьж байгаа нь түүнд таалагдах байсан байх.

-Та 30 насандаа багагүй амжилт гаргасан явна. Таны гэр бүл кино урлагтай холбоотой юу?

-Тийм ээ, манай ээж сценарист, аав найруулагчийн туслах, ах бол зураг авалтын талбай дээр техник хариуцдаг. Намайг есөн настай байхад анх кино талбай дээр авчирч байсан. Рекламанд тоглох надад ерөөсөө таалагддаггүй байлаа. Үс хойш нь шууж боогоод, бүжиглэ гээд загнаад байдаг байсан. Би тэрнээс хойш бүжиглэх дургүй. Харин сая Дианагийн дүрд тоглоод өөрчлөгдсөн.

-Өрөөнөөс өрөөний хооронд бүжиглээд эргэлдэж байгаа их гоё хэсэг байсан шүү?

-Энэ хэсгийн ачаар би бүжигчин болж хувирсан. Одоо хэний ч өмнө гараад бүжиглэхээс ичихгүй.

-Энэ кинонд бас нэг гайхалтай зүйл нь хувцас байсан. Энэ гура хоногт хичнээн хувцас сольсон бэ?

-Диана стиль мэдрэмж сайтай. Хувцасыг өөрийхөө зэвсэг болгож ашигладаг байсан байх. Зураг авалт дуусахад л маргааш өмсөх хувцаснуудаа сонго гээд найруулагч надад маш их хувцас авчирдаг байсан. Өөрөө тэр үеэр хөгжмөө сонгодог. Тэр надад “Бид намтарт кино хийгээгүй. Чи өөрөө мэдрэмжээрээ хувцасаа сонгоод, хөгжмийн аянд эргэлдээд эхэл” гэж байсан. Надад эхлээд их эвгүй байсан. Дараа нь жинхэнэ ид шид гээч нь болсон. Тэнэг сонсогдож байгаа ч, би ордны төв шатаар доошоо бууж байхдаа, бүхий л эд эсээрээ Диана гүнжийг хажууд байгааг мэдэрсэн. Надтай хамт шатаар буусан.

-“Оскар” аваад, шагналын сезоны хатан хаан болохыг хүсэж байна уу?

-Мэдээж хожихыг хүсэж байна. Холливудын зэрэглэлийн жагсаалтад тэргүүлэхийг хүсэхгүй хүн гэж хэн байхав. Урьд нь би дүр сонгохдоо их бодож байгаагүй. Одоо бол болгоомжтой хандах болсон. Миний хувьд юу илүү хэрэгтэй вэ гэдгийг би илүү ойлгож эхэлсэн.

Эх сурвалж: www.7dn.ru

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

1 цаг 29 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

1 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

7 цаг 52 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

7 цаг 52 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

7 цаг 52 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

18 цаг 8 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

23 цаг 11 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин