МАН: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол  гишүүнээс түдгэлзүүлнэ

2021-12-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

 

МАН-ын XXX Их хурал өчигдөр  Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох,  Хяналтын  хороог шинэчлэн байгуулах, Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой  УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлийг сонсч, санал  солилцох,  хурлын  үр дүнгийн мэдээллийг тухай бүрт нь  өгөх зэргээр  үргэлжиллээ.

Тус нам ард түмний засаглах эрхийг хангасан сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх, төгөлдөржүүлэх, хүний эрхийн асуудлыг дэвшүүлэн тавьсан. Энэ сэдвээр гол илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрбээр  “Ардчиллын замаар замнасан  30 жилд бидний алдаа, оноо юу байв гэдгийг дүгнэсэн өргөн шүүмжлэл өрнүүлж, санал бодлоо ил тод илэрхийлсэн, шинэ Монголын төлөө сэрж мэдэрсэн цаг хугацаа нь  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн сүүлийн гурван жил байлаа. Өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг  ярихаас илүүтэй  алдаа сургамжаас суралцах, түүнийг засч залруулахын  төлөөх хүсэл эрмэлзлийг сайжруулах боломж бидэнд тохиосон.

Гэхдээ  зөв оношлохгүй   бол цаашид хүрэх хөгжлийн төлөвлөгөө маань  алсын  мөрөөдөл төдий байх болно. Иймд алдаа дутагдлаа зөв тодорхойлж,  түүнийг засах  замын зургийг гаргах нь зөв сонголт юм.

Хөгжлийг гацаагч хүчин зүйл бол  засаглалын сул дорой байдал. Төрийн ажлыг гацаагч нь хүнд суртал, авлига, хээл хахуулийг гааруулж байгаа явдал.  Төсвийн үр ашиггүй үрэлгэн зардлыг тэтгэснээр эдийн засгийн тогтворгүй байдлыг  үүсгэдэг. Энэ нь монголчуудын бүтээмж, ажил эрхлэлт, цалин орлогод сөргөөр нөлөөлж, ядуурлыг бий болгосон.  Үүнээс үүдсэн популист амлалтууд засаглалыг сул дорой харагдуулж байгаа юм. Төрийн бүтэц томрох тусам авлига газар авч,  хувийн хэвшлийн бизнесийн орчныг сулруулдаг. Ард түмний засаглах эрх буюу ардчиллын амин сүнс нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж, ард түмний төлөө хууль тогтоож, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ” гэж илтгэлдээ онцлон тэмдэглэв.

 

Н.Энхбаяр: Хоёр намын нэгдэл эв нэгдлийн үлгэр дууриал болсон 

 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр  ХХХ их хурлын индрээс хэлсэн үг, илтгэл олон нийтийн  анхаарлын төвд байсан юм. Тэрбээр  “Та бид цар тахалтай тэмцэж буй хүнд үед их хурлаа хийж байна. Тиймээс цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж буй бүх хүмүүс, ялангуяа эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад гүн талархал илэрхийлье. Цар тахлын үед амьдралаа залгуулж, тэмцэж байгаа ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Монголын ард түмэн агуу. Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа тулгамдсан асуудлыг боломж бололцоо болгон хувиргаж чаддаг онцгой ард түмэн. Агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх бүрэн байж агуу түүх болдог. Энэ их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Зуун жил гэдэг агуу түүх, цаг хугацаа. Энэ түүхийн өмнө хэн ч бардамнах эрхгүй. Энэ түүхийг бүтээлцсэн бүх үеийнхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой.

Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учир бүтэн түүхээ улам цаашаа идэвхтэй үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн. Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон.  Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадахаа харуулсан том үйл явдал болсон. Гэхдээ агуу түүх алдаа оноог багтаадаг. Бидний оноо нь тусгаар тогтнолоо олж чадсан. Алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар алдааныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацааг зогсоож чадаагүйн төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. Уучлал гуйсан юм чинь  цаашид алдаа гаргахгүй гэсэн үг  гэж ойлгож байна. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн нам. Энэ зааланд ярьсан болгоноо хойшлуулж болохгүй, нөхөд өө. Шийдсэн болгоноо маргаашаас эхлэн шууд хариуцан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин дахин сануулъя. МАН, МАХН хариуцлагаас зугтаж байгаагүй” гэлээ.

 

“Хариуцлага, сахилга батыг өөрсдөөс эхлүүлнэ”

ХХХ их хурлын эргэн тойронд үг хэлсэн, байр сууриа  илэрхийлсэн  МАН-ын гишүүд бүгд сахилга бат, хариуцлагыг өөрсдөөс эхлэх ёстой, үлгэрлэх учиртай гэсэн санааг илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Х.Баделхан  “Намын дарга,  Ерөнхий сайд маань  цагаа олсон зорилт дэвшүүлсэн.  Түүнчлэн  100  жилийн  түүхт ой дээр хоёр нам нэгдэн илүү хүчирхэг болсон. Хоёр талаасаа нэгдэхэд хоёр намын удирдлага сайн ажилласан. Ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга сайн ажилласан. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж байна. Энэ маш чухал. Бид үлгэр жишээ болох ёстой. Сахилга бат, шударга  ёсыг бид өөрсдөөс эхлэх ёстой.  УИХ-ын дарга  чухал илтгэл тавьж байна. Бид их хурлаар ярьсан хэлснээ хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм.  

УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “ХХХ их хурлын нэг онцлог нь  намын  дүрэм шинэчлэгдсэн. Дүрэмд орсон хоёр чухал өөрчлөлтийг хэлье. Цахим шинэчлэл болон авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцсэн.  Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намаас хасагдсанд тооцно. Энэ бол авлигатай тэмцэхэд том алхам болно” хэмээн хэвлэлийнхэнд танилцуулсан бол УИХ-ын гишүүн Д.Мөнхцэцэг “МАН-ын 270 мянган гишүүний 10 хувь буюу 30 мянга орчим гишүүнийг  хүний эрхийн чиглэлээр бэлдэж сургана.  Хүний эрхийн хандлага, хүний эрхийн мэдрэмжтэй, соёлтой төрийн албан хаагч бий болгохын тулд МАН-аас сонгогдож байгаа улс төрийн алба хаагчдад хүний эрхийн дадал, соёлыг хэвшүүлэх, хүний эрхийн болон ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага тооцох асуудлыг хөндөж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 54 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 57 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 34 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 37 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин