Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх санал тавьжээ

2021-12-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өчигдөр эх орондоо ирлээ. Энэ сарын 1-нээс эхлэн тав хоногийн хугацаанд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд  Рам Чандра нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын үр дүнд Монгол, Энэтхэгийн хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны үйлдвэрийн төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусган, үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар хоёр тал хамтын хүчин чармайлт тавих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Түүнчлэн Энэтхэгийн мэдээллийн технологийн ололт амжилтаас суралцах, Монгол Цахиурын хөндийг Улаанбаатарт байгуулахад хамтран ажиллах, соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын харилцааг идэвхжүүлж, “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаа эхлүүлэх, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх, Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх зэрэг УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон асуудлуудыг Энэтхэгийн тал дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Ковид-19 цар тахлын эсрэг хамтран тэмцэж, харилцан тусламж дэмжлэг үзүүлж байгаа сайн жишгийг цаашид үргэлжүүлж, эрчимжүүлэх, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдлээ. Олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж, бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн үйл хэрэгт хамтын хувь нэмэр оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотоллоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон айлчлалын баг бүрэлдэхүүн эх орондоо ирээд КОВИД-19-ийн шинжилгээ өгч бүгд “сөрөг” гарсан. Мөн Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улс орнуудын жагсаалтад БНЭУ ороогүй байгаа боловч УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу бүх хүмүүс гэрийн тусгаарлалтад орсон байна.  Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.7 МЯГМАР № 239 (6716)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 53 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 8 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 8 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 54 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 57 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 34 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 38 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин