С.Бямбацогт:Шинэ гишүүд шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна

2021-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр /2021.12.03/ ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцлоо.

 УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилсон Улсын Их хурлын тогтоолыг уншиж танилцуулав. Тэрбээр “Шүүгч бус болон шүүгч гишүүнээр сонгогдсон нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Та бүхэн шүүхийн бие даасан байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгаа болон мэдээллээр хангах ажлаа нэр төртэйгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн тав дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” аравдугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. 

 Эх сурвалж:www.polit.mn

 

Shudraga shuuh n hn bna awilgal awsan haynhyrwa tiim yl awdag bur j hurdan shiiddeg ardiin huuhedees ylgaatai bnu da darga nart tustai huuli bdg ym boluu bi oilgohgui bnaa odoo batuul jastiin bathuu altan kukuskuzan batbayr baysgalan geed bgui shuuh hurluud bn bas torgood garhuu yah boloo
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 54 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 9 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 9 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 56 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 59 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 36 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 39 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин