1:1

2021-12-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгчээ. Гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаснаар хуулийн төслийг байнгын хороо руу буцаалаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан: Олон улсын аудитын дүгнэлтээр далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэсэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хэрэгжүүлэгч агентлагийн хийх ажлыг яам руу татсанд гайхаж байна

-Олон улсын конвенцид аливаа улсын далбаан дор үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна гэж заасан байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар буюу төрийн захиргааны төв байгууллага нь хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тиймээс далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийн асуудлыг хуульд маш нарийн заасан. Хөлөг онгоцны хөдөлгүүр, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн хяналтын байгууллагуудтай гэрээ хийнэ. Хөлөг онгоцны байршил тогтоох, хянах, алсын хяналт тавих, боловсон хүчин бэлтгэх асуудал нь Зам тээврийн яаманд харьяалагдана. Агентлаг буюу захиргааны асуудлыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд үлдээсэн. Хөлөг онгоцон дээр ажиллах ажилтан, зорчигчдын эрүүл мэндийг мөн хамгаална. Дотоод далай буюу Хөвсгөл, Буйр нууранд явж байгаа хөлөг онгоцыг агентлаг шийдвэрлэж болно.

Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтэст харьяалагддаг. Энэ байгууллага төрөөс цалинждаггүй. Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд 1.2-1.5 сая ам.доллар олдог. Түүгээрээ цалинждаг байгууллага. Дээрээс нь энэ орлогоос Сингапурт байсан төлөөлөгчийн газрыг санхүүжүүлдэг байсан. Мөн тодорхой хэсэг нь Монгол Улсын төсөвт төвлөрдөг. Олон улсын нэгдэн орсон конвенцууд болон аудитын дүгнэлтээр Засгийн газар далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэж байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. 2003 оноос хойш нийт 4,000 гаруй онгоц манай далбааг мандуулсан. Үүнээс яг одоогоор манай бүртгэлд 24 орны 177 онгоц Монгол Улсын далбааны дор үйл ажиллагаа явуулж байна.

-Далай ашиглах тухай хуулийн төслийг харахад хэрэгжүүлэгч агентлагийн хүрээнд буюу яамны түвшинд шийдэхээргүй асуудлуудыг хөндөөд оруулсан байна. Тухайн хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих гэх мэтчилэн. Хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд хийх ажлыг Зам тээврийн яам руу татаж авчирсанд гайхаж байна. Далайн захиргааг байхгүй болгоод яаман дээр эрх мэдлийг нь татаж авчирч байгаа бололтой. Гэхдээ өнөөдөр төрийн захиргааны төв байгууллага дээр бодлогын асуудлаа хэлэлцэж ярилцах ёстой. Яам бүрт тусгай зөвшөөрөл олгодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг, хүнд суртлыг бий болгодог. Үүнээс үүдэн аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшил хөлд нь чирэгддэг.

Далайтай холбоотой асуудлаар Зам тээврийн яам далбайн эрхийг олгох зөвшөөрлийг олгодог. Хэчнээн тусгай зөвшөөрөл энд байгаа юм. Бүх яаманд 5-6, зарим том газарт 20-30 тусгай зөвшөөрлийг олгодог. Тэр болгон дээр хүнд суртлыг үүсгэдэг. Үүн дээр бодлогын өөрчлөлтөө хий. Техникийн шинж чанартай асуудлуудыг яагаад яам дээр төвлөрүүлэх гээд байна вэ.

Далайн захиргааг татан буулгалаа гэхэд Зам тээврийн яаманд холбогдолгүй асуудлуудыг байнгын хороон дээр дэмжээд оруулаад ирэх юм. Яам нь бодлого, агентлаг нь хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хийдэг. Хил гааль хаагдсантай холбогдуулж далай болон авто тээвэр хүндэрсэн. Монгол Улс импортоор бүх бараагаа гаднаас авдаг. Гэтэл тээврийн зардал 50-200 дахин нэмэгдсэн. Хуучин 2500 ам.доллараар ачаа ачуулдаг байсан бол бараг 10 мянган ам.доллараар ачуулах болсныг байгууллагууд ярьж байна. Энэ асуудал дээр Зам тээврийн яам, Гадаад хэргийн яам бодлогын ажлаа хиймээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

7 цаг 54 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

11 цаг 42 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

11 цаг 42 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

11 цаг 42 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин