Л.Оюун-Эрдэнэд "бяр нэмэх" улс төрийн эрх мэдэл

2021-12-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН

 

Эрх баригч МАН ээлжит Их хурлаа ирэх даваа гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн түвшинд анхаарал татаж байна.  Ялангуяа 100 жилийн түүхтэй эрх баригч намыг хэн удирдах вэ гэдэг нь энэ хурлаар шийдэгдэх учиртай. МАН-ын даргын асуудал нь намын дотоод асуудал гэхээсээ илүүтэй Монголын улс төр, эдийн засаг, улс орны хөгжилтэй шууд холбогдох учраас намын Их хуралд олон талын ач холбогдол өгч буй нь тодорхой байна.

МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургадугаар сарын 25-нд болсон МАН-ын XI Бага хурлаас сонгогдож байв. Тэрбээр бараг хагас жилийн хугацаанд эрх баригч намыг “хагас” эрх мэдэлтэйгээр удирдлаа.   Учир нь МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “…МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэж заасан.  Тэгэхээр  Л.Оюун-Эрдэнэ намын дүрмээр бол Их хурлаас сонгогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн Ерөнхий сайдын буюу захиргааны эрх мэдлийн хүрээнд аливаа асуудалд хандаж байсан гэсэн үг.  Харин энэ удаагийн Их хурлаар Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэвэл тэрбээр бүрэн эрх мэдлийн хүрээнд ажиллах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдэлтэй болж, намын дарга болоод Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч “бяр” нэмэгдэнэ гэсэн үг.

МАН-ын Их хурлын өмнөх улс төрийн уур амьсгал нэлээд тайван байна.  Одоогоор Л.Оюун-Эрдэнээс өөр МАН-ын даргад нэр дэвшигчийн нэр дуулдаагүй.  Гэхдээ намын дүрэмд намын даргыг сонгоно гэж заасан учраас Их хурлын үеэр заалнаас намын даргад нэрээ дэвшүүлэх асуудал нээлттэй явагдана.  Гэхдээ эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа жинхлэх хэд хэдэн үндэслэл бий.  Нэгдүгээрт, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээ, уул уурхай бүтээн байгуулалтын асуудлууд, эдийн засгийн хөтөлбөр, цар тахлын амаргүй цаг үеийн бодлого шийдвэрүүд, Авлигатай тэмцэх Ажлын хэсэг гээд  үргэлжлүүлэн үр дүнд хүрэх олон асуудлыг барьж авсан. Мөн эдийн засгийн үзүүлэлт нь энэ Засгийн газраас өмнө “-5” хүрч унаад байсан бол өнөөдөр “4.3” хүрсэн мэдээ бий.  

Мөн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болсноос хойш хоёр ч удаагийн улс төрийн сонгууль болж өнгөрсөн. Бүгдэд нь МАН-ын нэр дэвшигчид ялсан. Намын даргын тамга аваагүй байхад нь Төрийн тэргүүний сонгууль болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдов.  Мөн өнгөрсөн аравдугаар сард СХД болон Хэнтий аймгийн тойрогт нөхөн сонгууль болж, нэр дэвшигчид нь ялснаар ийнхүү  МАН парламентад үнэмлэхүй олонхи буюу 65  суудалтай болсон юм.  Ер нь аливаа улс төрийн хүчинд сонгуулийн ялалт, ялагдал нэн чухал.  Ялсан намын дарга эрх мэдлээ тэлж, ялагдсан намын дарга ёс зүйн хариуцлага хүлээдэг  асуудал олон улсын жишигт ч бий.

Дараагийн нэг асуудал нь намын гишүүдийн эв нэгдэл. Улс төрийн намд нэг зовлон бий. Олон суудал авч, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр бүлэг фракц хоорондын эрх ашгийн зөрчил хурцаддаг.  Өнгөрсөн хугацаанд МАН-д ч ийм зовлон байгаагүй биш байсан.   Харин энэ удаа намын лидерүүд, тэднийг дагасан фракцууд Л.Оюун-Эрдэнийг дэмжих хандлагатай байгааг олон эх сурвалжийн мэдээллээс харж болохоор байна.

Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн тухайд Их хурлаасаа МАН-ын дарга болоход улс төрийн хувьд “чөдөр тушаа”  лав алга. МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг даргаар жинхэлж “бяр нэмэх” эсэх нь ирэх даваа гаригт тодорхой болно.  Түүний дараа намын дарга улс төрийн эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж, ямар алхмууд хийх бол гэдэг нь ч анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

1 цаг 54 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 9 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 9 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 цаг 56 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

17 цаг 59 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

20 цаг 35 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

20 цаг 39 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин