Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана

2021-12-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.

 

-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил 2013 оноос ярьсан ч урагшлахгүй байна. Удаашрах гол шалтгаан юу байв?

-Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тухай Оюутолгой болон Монголын Засгийн газраас шалгаруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн замаар мөнгө босгохоор хэд хэдэн удаа оролдлого хийсэн. Харамсалтай нь амжилттай болж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Нэгдүгээрт, дэлхий нийтээр нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулалт хийдэг банк, санхүүгийн байгууллагын хүрээ хумигдаж, тавьдаг шаардлага өндөрссөн.

Хоёрдугаарт, манай улсын эрчим хүчний салбарын үнэ тариф, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангаж чадахгүйгээс төслийн санхүүжилтийн мөнгийг босгож чадаагүй зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас  энэ станцын санхүүжилтийг хариуцахаар шийдвэр гаргаснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

-Төслийн хөрөнгө оруулалт, тендерийн  дэнчин хэд байгаа вэ?

-Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ  ТЭЗҮ-ийн түвшинд байгаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гүйцэтгэгчээс ирүүлсэн санал, эргэн төлөлт, санхүүгийн эх үүсвэрийн зардлуудаас хамаарч тодорхой болох учир одоо хэлэхэд эрт байна.

-Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, үлдэгдэл хөрөнгийг тендерт оролцогч гаргана гэсэн шаардлагыг хангах компани бий юу. Ер нь тендерийн шалгуурыг хангах монгол компани байгаа юу?

-Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлнэ. Үлдэгдэл төлбөрийн эргэн төлөлт дээр Засгийн газраас баталгаа гаргах учир компаниуд сонирхоно гэж бодож байна. Үлдсэн 70 хувийг гүйцэтгэгч компани гаргах чадамжгүй бол Засгийн газрын баталгааг үндэслэн банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллана. Мөн эргэн төлөлт ямар хэлбэрээр байхаас хамаарч санхүүгийн зардал өсөх, буурах асуудал үүсч болох юм. Түүнчлэн Монголын компаниуд өнгөрсөн хугацааны эрчим хүчний салбарын бүхий л бүтээн байгуулалтад оролцож ирсэн. Ухаа худагийн станцаас авахуулаад сэргээгдэх эрчим  хүчний төслийн бүхий л угсралтыг монгол компаниуд хийсэн байдаг. Цаашдаа ч том төслүүдийн угсралт, хөгжүүлэлтэд суралцаж, чадавхжиж хийж сурах ёстой.

-Санхүүжилт төсөвтэй холбоотой гацах эрсдэл бий юу. Салбарын яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой хил, гаалийн хязгаарлалт, эдийн засгийн хямрал энэ төслийн хэрэгжилтэд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ эрсдэлээс айгаад хүлээх боломж байхгүй. Тиймээс Эрчим хүчний яам болон Засгийн газрын зүгээс энэ төсөлд онцгой ач холбогдол өгч, учирч болох хүндрэл, эрсдэлээс гарах гарцыг эрэлхийлж, саатуулахгүй явуулах тал дээр арга хэмжээг авч ажиллаж байна.

-Өмнөх сонгон шалгаруулалтаар ямар компаниуд шалгарч байсан бэ?

-Өмнө нь хоёр ч удаа гүйцэтгэгч сонгон шалгаруулж байсан. “Оюутолгой” компани 2012 онд БНХАУ-ын “SEPCO-2” компанийг, “Тавантолгой” төслийн нэгжийн зүгээс 2013-2015 онуудад Японы “Марибуни” болон “MCS”-ийн түншлэлийг сонгон шалгаруулж байсан. Гэвч дээр дурдсан шалтгаануудын улмаас баригдалгүй өдийг хүрсэн.

-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт гэж ойлгосон. Бодит үйлдвэрлэл хэд вэ?

-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт, үүнээс дотоод хэрэгцээгээ хасаад гурван агрегат бүрэн ажиллах үед 400 орчим МВт-н чадал сүлжээнд нийлүүлэх бүрэн боломжтой.

-"Оюутолгой", Өмнийн говийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу, Зардлаа нөхөж чадах болов уу?

-Суурилагдсан хүчин чадлаар Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа говийн бүсийн хэрэгцээг төвийн эрчим хүчний систем болон бүс нутагт төлөвлөгдөж буй бусад эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ. Энэ станцын хувьд  давуу тал нь өртөг зардлаа богино хугацаанд нөхөх бүрэн боломжтой. Учир нь “Оюутолгой” компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ойрын үед дуусгахаар хоёр талаас ажлын хэсэг ажиллаж байна. Үнэ тарифын хувьд уул уурхайн ААН-н тариф өндөр байдаг учир харьцангуй гайгүй байх гэж бодож байна.

-Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаж сэргээгдэх болон өөр эх үүсвэрийн эрэлд гарчихлаа. Манай улс ч хүлэмжийн хийг 2030 он гэхэд 30 хувь бууруулах зорилт тавьсан. Ийм байхад станц барих нь зөв үү?

-Дэлхий нийтээр цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой нүүрсээр ажилладаг станцыг барихыг хориглож байгаа ч өнөөдөр хүн төрөлхтөн эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг нүүрсээр хангаж байна. Учир нь нүүрсийг орлох хямд, найдвартай технологи хөгжөөгүй байна. Энэ шилжилтэд цаг хугацаа их орно. Улс орон бүр энэ зорилтод хүрэх цаг хугацаагаа өөрийн орны эрчим хүчний нөөц, хэрэглээ хангамжтай уялдуулан янз бүрээр тодорхойлж байгаа. Манай улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд нүүрс хамгийн хямд, найдвартай технологиос гадна ашиглаж сурсан, боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн олон давуу талуудтай. Тийм учраас Эрчим хүчний сайдын хувьд нүүрснээс татгалзах гэдэг үгийг одоо шууд хэлэх боломжгүй байна.

-Байгаль экологийн сөрөг нөлөөллийг бууруулах технологи нэвтрүүлэх үү?

-Мэдээж цаашдаа байгаль цаг уурын нөлөөлөлд эрчим хүчний салбараас үзүүлж буй муу нөлөөллийг багасгахын тулд нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх, нөлөөллийг саармагжуулах, багасгах технологийг хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлого зэрэг олон талт арга хэмжээ авсанаар зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна.

-Тавантолгойн цахилгаан станц тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байж чадах уу. Эрчим хүчний эх үүсвэрийн болон дамжуулах шугамын чадлаа нэмэх, техник технологио сайжруулах, хуримтлууртай байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байсан. Эдгээрийг шийдсэн үү?

-Эрчим хүчний найдвартай ажиллагаа ганц Оюутолгой гэлтгүй бусад хэрэглэгчид ч гэсэн чухал. Хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнуудын хүчээр цахилгаан, дулаанаар хэрэглэгчиддээ тасралтгүй найдвартай хангасаар ирсэн. “Оюутолгой” бол эдгээр 600 гаруй мянган хэрэглэгчийн нэг учир онцгойлон авч үзэх шаардлаггүй. Гэхдээ бид системийн найдвартай ажиллагааг хангах сайжруулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг үгүйсгэхгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.1 ЛХАГВА № 235 (6712)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

19 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

24 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

24 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин