С.Амарсайхан:ОХУ Эгийн голын станцын төсөлд оролцох эсэхээ хэлэх боломжгүй гэсэн

2021-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын Шадар сайд С.Амарсайхан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэгдүгээрт, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, III цахилгаан станцын өргөтгөлийг барих. Хоёрдугаарт, төмөр замын салбарыг өргөтгөх, шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах талаар хоёр тал ярилцаж тохирсон. Энэ дунд мэдээж тарифын асуудал яригдсан. Хоёр тал 2025 он хүртэл үе шаттайгаар тарифын шинэчлэл хийх боломжтой гэж үзсэн. Гуравдугаарт, газрын тосны салбарт тэр дундаа шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн.

Мөн хийн хоолойн төслийг үргэлжлүүлэх, байгаль орчин, экологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлыг ярилцсан” гэв. Энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг үргэлжлүүлэхийг Оросын тал эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа талаар сэтгүүлчдийн асуултад “Монгол Улс хоёр хөрштэйгөө болон бусад улс орнуудтай үр өгөөжтэй хамтарч ажиллах бодлого баримталж ирсэн.

Эгийн голын усан цахилгаан станц болон эрчим хүчний бусад цогцолборуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал өргөн хүрээнд яригдсан. Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын усан цахилгаан станцуудыг барьж байгуулах, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах, судалгаа хийхээс гадна техник технологийн асуудлыг шийдвэрлэх саналуудыг тавьж байгаа. Харин ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилган станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир энэ төсөлд оролцох эсэхээ тодорхой хэлэх боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тиймээс хоёр тал уг төсөл хэрэгжиж эхэлснээр байгаль орчин үзүүлэх нөлөө, хил орчмын гол горхины урсацыг хадгалахын тулд хамтарч судалгаа хийе гэдэг дээр нэгдсэн. Түүнээс биш нэг нь тулгаж шаардаад нөгөө нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2 цаг 41 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 56 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 56 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

18 цаг 43 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

18 цаг 46 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

21 цаг 22 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

21 цаг 26 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин