Өвөл чуулах "Хунт нуур"

2021-11-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Урт нарийхан хүзүүтэй хун шувуу нуурын эрэгт ганганан бууна. Ижлээ харуулдсан хунгийн нүдэнд яагаад уйтгар гуниг хурна вэ. Алдарт  П.И.Чайковскийн “Хунт нуур” балет яг энэ цэгээс эхэлдэг юм. Дэлхийн сонгодог урлагийн сор болсон тус бүтээл ирэх сарын 4-нд УДБЭТ-ын онцлох уран бүтээл болж тайзнаа амилахад бэлэн болжээ.

 

Герман домгоос эхлэлтэй “Хунт нуур”

 

Эртний германчуудын домог болон орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү балетын цомнол хоёр янзаар түгжээ. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэлтэйгээр бичиж, “Хунгийн нуур” нэрээр Москвагийн Большой театрт 1877 оны хоёрдугаар сард тавьсан байдаг. “Хунт нуур” балетын эх хувилбар, зохиолын тухайд судлаачид олон янзын таамаг дэвшүүлдэг. Зарим нь орос үндэстний балет гэдэг бол зарим нь германчуудын домгоос эхтэй гэх нь бий. Харин Чайковскийг нас барсны дараа бүжгэн жүжгийг нь1895 оны нэгдүгээр сард Санкт- Петербург дэх “Марийнский” театрт шинээр найруулан тавьжээ. Петербургийн "Балет империал театр"-ын ерөнхий найруулагч, хөгжмийн зохиолч Рикардо Дриго, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжиг дэглэлт болон хөгжмийн аль аль талаас нь засварлан шинээр тавьсан нь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулж эхэлсэн түүхтэй. Эдгээр уран бүтээлчдийн хувилбар өдгөө бидний үед уламжлан ирсэн юм.

 

“Би цагаан хунгаа олчихлоо”

 

Дэлхийн алдартай театруудад тавигдаж, хүн төрөлхтний дунд нэрээ мөнхөлсөн “Хунт нуур” балет манай театрын тайзнаа 1971 онд анх буусан түүхтэй. Бүтээлийг амилуулахаар орос мэргэжилтнүүд ирсэн бөгөөд тэд бүжгэн жүжгийн гол зангилаа болох цагаан хунг эхлээд сонгох болжээ. Уран бүтээлчийг ахалж ирсэн найруулагч бүжигчин Ю.Оюуныг хараад л ямар ч эргэлзээгүйгээр “Би цагаан хунгаа олчихлоо” гэж уулга алдсан гэдэг. Сүүлд тухайн мэргэжилтэн “Түүний урт нарийхан гар” хамгийн эхэнд миний нүдэнд туссан гэж ярьсан байдаг. Ийнхүү Ю.Оюун хэмээх агуу бүжигчин Монголын сонгодог урлаг, балетын хөгжлийн түүхэнд өөрийгөө “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунгийн дүрээр дархалсан түүхтэй. Тэрээр цагаан хунд бүжиглэхдээ илүү уян зөөлөн, элгэмсэг дотно, энхрий ялдам байдаг бол хар хунгийн дотоод сэтгэлийг хурдан шалмаг хөдөлгөөн, нүдний харц, дайчин байдлаар илэрхийлдэг байв. Ардын жүжигчин Ю.Оюун агсан өөрийнхөө залуу нас, гоо үзэсгэлэн, дотоод мөн чанарыг зөвхөн цагаан хунгийн амьдралд зориулсан юм. Энэ цагаас хойш театрын авьяас билэгтэй олон эмэгтэй гоцлол бүжигчин энэ бүтээлд өөрийгөө сорьсоор иржээ. Тэд хэзээ ч нэгнээ давтдаггүй. Өөр, өөрийн онцлог, ур чадвараа шингээсэн хунг бүтээсээр байгаа юм.

 

“Хунт нуур” балетчин бүрийн мөрөөдөл

 

Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумин хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Бүжгэн жүжигт  нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Дэлхийн эмэгтэй балетчин бүхний мөрөөдөл нь хар, цагаан хунд гоцлох. “Хунт нуур” балет бүжигчдийн ур чадвар, дотоод сэтгэл, тэсвэр хатуужлыг сорьдог. Цаг үе бүр өөр, өөрийн хунг бүтээсээр иржээ. Манай театрын хувьд ч энэ л бүтээлээр эмэгтэй бүжигчдийнхээ чансааг тогтоосоор ирсэн. Харин энэ цаг үед өөрийн хунг тунхаглаж яваа бүжигчин бол Б.Саруул юм. Түүнийг үзэгчид “Шинэ цагийн хун” гэж өргөмжлөх нь бий. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би хэзээ ч дүрээ бүтэн гаргачихлаа гэж онгирдоггүй. Цаг тутамд суралцаж, өөрийгөө нээхийг илүүд үздэг” гэжээ. Тэрээр энэ удаад ямар хун бүтээхийг бид таашгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05