Ф.Достоевский "Азиас аймшигт тахал" ирнэ гэж одоогоос 140 жилийн өмнө зөгнөсөн байдаг

2021-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Япончууд яагаад одоо Ф.Достоевскийг унших ёстой талаар зохиолч Масару Сато “Daily Shincho” сонинд тайлбарлав. Нийгмийн тэгш бус байдлын бодит тайлбараас гадна Оросын суут ухаантан "Азиас ирэх тахлын" талаар 140 жилийн өмнө зөгнөж хэлжээ.

2021 онд Ф.Достоевский мэндэлсний 200 жилийн ой болж байна. "100 жилийн өмнөх биш одоо цагийн япончууд түүний зохиолыг яаж унших ёстой вэ?" гэж Масару асуугаад, үүндээ хариулсан байна. Ф.Достоевский хямралын үед үргэлж алдартай зохиолч байсаар ирсэн. Коронавирусын цар тахал нийгмийн давхаргажилтыг нэмэгдүүлж байгаа энэ үед түүний зохиолуудыг унших цаг болжээ.

Ф.Достоевский капитализмын хурдацтай хөгжлийн эрин үед амьдарч байсан бөгөөд нийгмийн гажуудлыг түүний номон дээр дүрсэлсэн байдаг. Эдгээр асуудлууд орчин үед байгаа. “Би баян ядуугийн ялгаа, ялангуяа Токиод ихсэж байгааг би маш хурцаар мэдэрч байна” Масару Сато гэж хэлэв. Амьдрал, эдийн засгийн алийг нь чухалчлах уу? гэсэн маргаан өрнөж байна. Мэдээжийн хэрэг амьдрал илүү чухал боловч капиталист нийгэм нь хөдөлмөрийг арилжаалах, өөрөөр хэлбэл амьдралыг мөнгөөр ​​солих үндсэн дээр тогтдог. "Хэрэв бид энэ тогтолцоог өөрчлөхгүй бол тэгш бус байдлыг ялж чадахгүй" гэж зохиолч үзэж байна.

Энэ хүнд хэцүү цаг үед Достоевскийг унших нь маш чухал. 21 дүгээр зуунд "Гэм зэм" нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд энэ бүтээл нь орчин үеийнхтэй төстэй юм. Сибирийн шоронд байгаа Раскольников зөгнөлт зүүд зүүдэлдэг.

“Азиас Европ руу тархаж буй ямар нэгэн аймшигтай, урьд өмнө хэзээ ч байгаагүй, үзэгдээгүй тахал дэгдэж, дэлхий нийтээрээ золиос болж байна гэж зүүдэлдэг. Маш цөөхөн хүн амьд үлдэж, бусад нь бүгд мөхөх ёстой байв. Зарим нэг бичил биет трихинүүд хүмүүсийн биед нэвтэрдэг.

Хятад, АНУ, ОХУ-д хүмүүс зөвхөн өөрсдийн зөв гэдэг байдалд улам л итгэлтэй болж байна. Үүний шалтгаан нь өөрийгөө тусгаарлах явцад, хүмүүст хор хөнөөлтэй сэтгэлгээ, түүнчлэн бусад соёлыг үгүйсгэх хандлага бий болсон" гэж Масару Сато хэлэв.

“Халдвар тархсны дараа бүхэл бүтэн хотоороо, ард түмэн галзуурсан. Бүгд л сандарч, бие биенээ ойлгоогүй, нэг л зүйлд үнэн байдаг гэж бодож, зовж шаналан, бусдыг харж, цээжээ дэлдэж, уйлж байв. Тэд хэнийг, яаж шүүхээ мэдэхгүй, юуг муу, юуг сайн гэж үзэхээ ойлгохоо больсон. Хүмүүс ямар нэгэн утгагүй уур хилэнгээр бие бие рүүгээ дайрцгаасан”. Үүнийг М.Сато тайлбарлахдаа “Бүх зүйл орчин цаг үеийх шиг байгаа биз?. Испани томуу дэгдэхээс ч өмнө, тэр үед Ф.Достоевский ийм дүр бүтээж чадсан нь гайхалтай" гэв.

Эх сурвалж: www.stolica-s.su

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

22 цаг 14 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Өчигдөр 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин