Б.Баярсайхан:Хүчирхийлэлд өртөж байгаа малчин эмэгтэйчүүд нуугдмал байдаг

2021-11-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өнөөдөр эхэллээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан оролцож, үг хэлсэн юм. УИХ-ын 12 гишүүн нэгдэж, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан билээ.

Тэрбээр “Хөдөө орон нутгаас сонгогдсон цөөн эмэгтэй гишүүнийхээ төлөөллийн хувьд хөдөө орон нутагт жендэр ямар түвшинд байгааг,  жендэрийг хэрхэн ойлгож байгаа талаар хэдхэн хоногийн өмнө ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хурал дээр байр сууриа илэрхийлж, хэдэн чухал асуудлыг хөндөж ярилаа. Хөдөө орон нутагт малчдын амьдрал, тэгш бус, хүний эрхийн зөрчил, жендэрийн хүчирхийлэл өндөр байгааг бид мэдэж байгаа.  Тухайлбал, ХАА, МАА-н салбарыг авч явах залуу малчдын залгамж халаа тасарч байгаад жендэрийн асуудал гол нөлөө үзүүлж байна.  Зургаан настай хүүхдүүдээ сургуульд сургахын тулд ихэнх малчин гэр бүлийн нэг нь хөдөө, нөгөө нь төвд амьдарч байна. Тиймээс дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлд олон ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Хүчирхийлэлд өртөж байгаа  малчин эмэгтэйчүүд нуугдмал  байдаг. Бид эдгээр суурь үндсэн асуудлаа шийдэхгүйгээр хүчирхийлэл гэж яриад олон аян, хэлэлцүүлэг хийгээд үр дүнд хүрэхгүй. Гол нөхцөл байдлаа сайжруулахгүй бол жендэрт суурилсан хүчирхийлэл   буурахгүй гэдгийг бид харлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой  нэлээд нарийвчилсан зүйл заалтыг оруулсан. Шинэ хуулинд “Ажил олгогч нь бэлгийн дарамтгүй орчныг бий болгох үүрэгтэй. Ажилтны гол үүрэг нь хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлэхгүй байх. Ажлын байрны орчин гэдэгт ажлын офиссоос гадна нийтээр зохион байгуулж байгаа аялал, томилолт, ажилдаа ирж очиж байгаа зам орно” гэсэн нарийвчилсан заалтыг оруулсан. Мөн тус хуульд  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн  заалт оруулсан. Анх хүүхэд хамгаалалд огт мөнгө төсөвлөдөггүй байсныг эхлээд таван тэрбум болгосон. Энэ жил найман тэрбумаар төсөвлөгдсөн. Дэлхий хэдийнэ хоёр ертөнцөд зэрэгцэн амьдардаг болсон. Тиймээс цахим орчин дахь хүчирхийллийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монгол улс интернет, цахим хэрэглээгээрээ дэлхийд 10-т, Азидаа тавдугаарт жагсдаг. Тиймээс Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг санаачлаад ажиллаж байна. Энэ дотроо цахим орчинд хүүхдийн эрхийг хангах тухай хуулийг өргөн барина” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Хөөрхийдөө ярьдаг нь хүчиндсэн хүчигдүүлсэн гэж ярих юмдаа.Өөр иргэдэд өгөөжтэй хууль санаачлах үнэхээр хүч хүрдэггүй бололтой
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 8 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 13 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 13 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 41 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 1 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин