Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэл “30 нас” хүрлээ

2021-11-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт өнөөдөр боллоо. Нээлтийг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Энэ жилийн аян “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд үргэлжилнэ.

Манай улсад 1997 онд  Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс  санаачлан  энэ аяныг эхлүүлж байв. Үүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд  санаачилгад нэгдэж жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хичээн ажиллаж байна. Харин дэлхийд анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргасан билээ.

“Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”

Аяны нээлтийн үйл ажиллагаанд ХНХЯ-ны Сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин Төлөөлөгч Др.Сергей Диордитса, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Баярсайхан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн Захирал Др.Степани Бурри, НҮБ-ын Хүн Амын Сангийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч  Лорна Роллз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэллээ. 

Өмнөх жилүүдэд 16 хоногийн аяны үйл ажиллагаа эмэгтэйчүүд рүү чиглэж байсан бол энэ жилийн аянд эрэгтэйчүүд, хөвгүүдийг олноор татан оролцуулж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход тэдний манлайлал, идэвхтэй оролцоог хангахад онцлон анхаарахаар зорьжээ. Ийн тус аяны нээлтэд оролцсон төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Сергей Диордитса:Хоёр Монгол эмэгтэй тутмын нэг нь ойр дотны хүнийхээ хүчирхийлэлд өртдөг

НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордитса

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлдэг. Монгол Улс 1997 оноос энэ аянг хэрэгжүүлсний үр дүнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт  сайжирч, охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагаа бүх түвшинд хэрэгжиж байна. Хоёр Монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа ойр дотны хүний хүчирхийлэлд өртсөн бол гурван эмэгтэй тутмын нэг нь жилд нэг удаа хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарчээ. Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр Монголд эмэгтэйчүүд ажлын байрандаа бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэл маш өндөр байна. Тус байгууллагаас 2021 онд хийсэн судалгаанд оролцсон төрийн захиргааны 3000 албан хаагчийн 78 хувь нь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлгүй, дөрөвний нэг нь бэлгийн хүчирхийлэл, дарамтад дор хаяж нэг удаа өртсөн гэж хариулжээ.

“Хөл хорио гэр бүлийн хүчирхийллийг даамжруулсан”

-Дэлхий нийт цар тахалтай тэмцэж буй энэ үед жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэж, хариу арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Учир нь цар тахлын үед дэлхийд төдийгүй Монголд гэр бүлийн хүчирхийлэл эрс өссөн. Хөл хорионоор ажилгүйдэл өсч, сургууль, цэцэрлэг хаагдсан нь хүүхэд, гэр бүлийн харилцаанд сэв суулгаж, улмаар хүчирхийлэл болон даамжрахад хүргэжээ. Мөн хязгаарлалт нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, бухимдлаа зүй бусаар тайлахад нөлөөлж улмаар хохирогчийг хүчирхийлэгчтэй хамт байхад хүргэсэн. 2017 оноос буурч байсан гэр бүлийн хүчирхийллийн хүнд болон давтан хэргүүд цар тахлын үед өссөн.

Энэ чухал тэмцэлд хэн ч хөндлөнгийн ажиглагч төдий байж болохгүй

-2021 оны долдугаар сард Монгол Улс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж,  Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хүрээнд ихээхэн ахиц гаргасан. Шинэ хуулинд ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон чухал заалт туссан юм. Төрийн захиргааны албан хаагчдын бэлгийн дарамтын талаарх мэдлэг хандлагыг сайжруулахгүй бол ажлын байранд бэлгийн хүчирхийлэл байнга гарч байна. Энэ жилийн 16 хоногийн аян жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай гэдгийг сануулж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн хөнгөн хэлбэрийг ч эсэргүүцэхгүй, мэдээлэхгүй бол бид хүчирхийлэл, түүний үндэс болсон жендэрийн хэвшмэл ойлголтыг чимээгүй хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Энэ чухал тэмцэлд хэн ч хөндлөнгийн ажиглагч төдий байж болохгүй. Жендэрт  суурилсан хүчирхийллийг бууруулахад хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоо хамгаас чухал. Тиймээс энэ жилийн аян тэдний оролцоог хангахад анхаарч байна. Хүний эрхийг хамгаалдаг, хүчирхийллээс ангид нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулахыг та бүхэнд уриалж байна.

Л.Нямгэрэл:Жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт байдаг

ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Тэрбээр “2021 оын эхний арван сарын байдлаар Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1107 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 180 хэргээр буюу 19 хувиар өссөн байна. Энэ 1107 хэргийн 1007 нь буюу 91 хувь нь хөнгөн, есөн хувь нь хүнд гэмт хэрэг байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 584 нь буюу 53 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгджээ. Цар тахлын үеэр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага огцом өссөн. Хөл хорионы улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд гэр бүлийн хүчирхийлэл өсөхөд нөлөөлсөн. Гэхдээ жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт байдаг. Амьдралын түвшин доогуур гэр бүл, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн үйлдэгддэг гэмт хэрэг огт биш. Тиймээс жендэрийн  хэвшмэл ойлголтын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсанаар хаалганы цаана байсан гэр бүлийн хүчирхийллийг мэдээлдэг болсон нь сайшаалтай” гэв.

Энэ оны 16 хоногийн аяны хүрээнд хувь хүмүүсийг тэдний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа ЖСХ-ийн эсрэг зогсож, манлайлан оролцох боломжийг бүрдүүлэх тийм орон зайг олон нийтийн дунд бий болгох, үлгэр дуурайл үзүүлэхүйц чадавх эзэмшихэд нь туслахуйц арга хэмжээнүүдэд хамруулахаар олон үйл ажиллагааг  зохион байгуулж эхлээд байна.

Тухайлбал, ЖСХ-ийн асуудлаарх цуврал хэлэлцүүлгүүд,  “Хөндлөнгийн ажиглагчаас Нөлөөлөгч болох нь” арга зүйн сургалтууд,  Бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх (БМХ) сургалт, Бидний дуу хоолой, ЖСХ-ийн даван туулагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, Хүйсээр ялгаварлах байдал, итгэл үнэмшил олон нийтийн дунд хэр тархсан байдлыг тандах зорилгоор богино асуулт хариулт буюу quiz-ийг олон нийтийн дунд цахимаар түгээх , нөлөөллийн видео постер, комик бүтээл, подкаст зэрэг олон хэлбэрээр нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж эхлээд байна. 

 Эх сурвалж:www.polit.mn

 

Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

2 цаг 2 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

2 цаг 2 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

14 цаг 30 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

19 цаг 23 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

19 цаг 32 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин