Б.Бямбадорж:Хорооны Иргэний танхимд вакцины цэг ажиллана

2021-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

COVID-19 халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгийн дархлаажуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэдийг нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломж нөхцөлөөр хангахын тулд гурван төрлийн цэгийг ажиллуулж байна. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Эдгээр цэг нь тухайн худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг ажиллаж байгаа юм. Цаашид бид хороо бүрд байдаг иргэдийн танхимд вакцины цэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөн, бэлтгэж байна. Тухайлбал, урсгал тооцоолох, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулах, хүний нөөцөө бэлтгэх, сургах ажлуудаа хийж байна" гэв.

Мөн нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь бүрэн тунд хамрагдсан нь тархалт буурахад нөлөөлөх нэг том үзүүлэлт гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцолж, цаашлаад хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал халдвар авах эрсдэл, халдвар авсан ч хүндрэл эрсдэл ихээхэн буурах тул нийгэм, эдийн засагт ч сайнаар нөлөөлнө гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 41 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 45 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 47 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 50 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 37 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 42 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 42 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин