Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Х.Энхчулуунтай ярилцлаа. Тэрбээр танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг хүчтэн юм.

 

-Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна. Монгол бөхийн дэвжээнд хэн таныг авчирсан бэ?

-Би багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байлаа. Ахыгаа дууриагаад бөх болно гэж боддог байсан. Үүнээс гадна зургаан залуу зааны барилдааныг зурагтаар их үзнэ. Тэдний барилдааныг шимтэж үзэхээс гадна барилдааны арга мэх, уран хурц сийрэг байдал нь анхаарал татдаг байв. Мөн “Гарьд магнай” киног гарах болгонд нь үзнэ. Киноны бөхийн багшийн дүр их сайхан санагддаг байсан. Учир нь монгол бөхийн дэг жаяг, тэсвэр тэвчээрийг гаргадаг. Бөх хүний тэвчээр хатуужлыг тэндээс харж болохоор. Энэ бүхэн намайг барилдахад нөлөөлсөн байх.

-Монгол бөх удам залгадаг. Танайд бөх бий юу?

-Миний төрж өссөн нутгаас олон сайхан бөх төрж гарсан. Манай аавын талд даншигийн арслан, сумын заанууд бий. Аав минь биерхүү өндөр хүн байдаг. Бага залуудаа барилддаг байсан, бөхийн хорхойтон. Намайг барилдахад хамгийн их дэмжиж тусалдаг, сэтгэл зүйн багш  минь гэж хэлж болно.

-Үнэн хүчээрээ цолонд хүрнэ гэдэг сайхан. Та 2019 онд сумынхаа анхны аймгийн арслан цолонд хүрсэн бөх. Цолонд хүрэх, ард түмэнд хайрлагдаж явах мэдрэмж ямар байдаг вэ?

-Бөх хүн болж төрнө гэдэг их сайхан хувь заяа. Ард түмнийхээ итгэл найдварыг тээж барилдана гэдэг сайхан. Давах, унахдаа гол нь биш, зүлэг ногоон дэвжээндээ гараад барилдах, дэвээ шаваа хийж, ард түмнээ цэнгүүлэх чинь жаргал шүү дээ.

-Энэ жил коронавирусаас болоод наадам болсонгүй. Гэвч танхимын барилдаанууд эхэллээ. Таны хувьд бэлтгэлээ ямар байдлаар базаасан бэ?

-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилт янз бүр байгаа. Тэр бөхийн бэлтгэл сайн муу эсэхийг хэлж таахын аргагүй. Яагаад гэвэл энэ жил заалны барилдаан болсонгүй шүү дээ. Дор бүрнээ л хувийнхаа бэлтгэлийг базаасан байх. Мөн бөхчүүд хөдөө гадаа их явах шиг болсон. Миний хувьд өвөл бэлтгэлээ тогтмол хийж байсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд тасарсан. Одоо заалны барилдаанууд эхэлсэн учир бэлтгэлээ улам сайжруулаад барилдах болно.

-Бэлтгэл тасрахаар тамирчин хүн форм алддаг. Эргээд бэлтгэлээ хийхээр барилдаандаа ордог болов уу?

-Жилийн дөрвөн улиралд өдөр бүр бэлтгэлтэй байж л өндөр амжилт гаргана. Бэлтгэл дутуу болохоор амжилттай барилдаж чадахгүй ядарч, цуцана. Өөрийнхөө санасан мэхийг даалгаж хийж чадахгүйгээс эхлээд бэрхшээл тулгарна. Харин заалны барилдаан эхэлснээр бэлтгэлдээ орж байна.

-Сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд унах маягтай байна. Та олон жил барилдсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөхийн холбооны хоёр хуваагдал, хагарал 2-3 жилийн өмнө үүссэн. Бөхийн өргөөгөө ч хаалгаад, байнгын хэрүүл тэмцэлтэй болсон. Заалны барилдаан зохион байгуулахгүй байгаа нь ч нөлөөлсөн байх. Дээрээс нь сэргээшийн асуудлаас болж сүүлийн хэдэн жил бөхийн нэр хүнд их уналаа. Зүлэг ногоон дэвжээ маань ариун, бөхчүүд нь жудагтай байгаасай гэж бөх хүн бүр бодож явдаг байх. Би ч гэсэн тэгж л боддог. Сэргээшийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үүнтэй эвлэрч болохгүй. Хоёр жилийн өмнөөс заалны барилдааны дундуур шинжилгээ авч эхэлсэн. Тэр маш оновчтой шийдэл. Хэнээс ч авч магадгүй, таниас, надаас, сумын заанаас ч сэргээшийн шинжилгээ авах магадлалтай гэсэн үг. Гэтэл бөх хүн бэлтгэл хийж, зааланд барилдаж байж л амжилтад хүрнэ. Наадмаар амжилттай барилдана. Сэргээш хэрэглэчихээд, хөдөө мал хариулж байгаад наадамд ирж барилдаад, түрүүлчихнэ гэж байхгүй. Барилдаан болгоноос 1-2 хүнээс сэргээшийн шинжилгээ аваад ирэхээр хэн ч хэрэглэхгүй. Хэрэглэдэг хүн байвал зогсооно, болино.  Ингээд 1-2 жил явахад сэргээшээс сална. Яг ингээд ажиллаж эхэлж байтал бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, маргаан гараад л зогсоочихсон. Сүүлдээ Төрийн наадмын түрүү бөхөөс нь сэргээш илэрч байна. Шүүх, цагдаа болоод л яваад байх юм. Яг ямар үйл явц болоод байгааг би сайн ойлгохгүй юм. Би 2-3 удаа шинжилгээ өгч байсан. Дараа нь юм ярьдаггүй, чимээгүй болчихоор нь зүгээр юм байлгүй гэж бодоод л өнгөрдөг. Олон хүнээс сэргээш илэрсэн гэж ярих юм. Үнэхээр тийм бол зарлаад, дэлбэлээд, нэг мөр шийдчих хэрэгтэй. Хэдэн оноос эхэлж хэрэглэсэн, хэчнээн хүн байгаа юм, тэр бүгдийн нэрийг зарлах хэрэгтэй. Нэг хэсэг шуугиад өнгөрнө биз. Би тэгж л бодож байна.

-Дүрмийн өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог уу. Дүрэм шинэчлэгдэж, сайжирч, спортын хөгжилд нөлөөлж байх ёстой. Жүдогийн дүрэм ойрхон солигдож байна. Гэтэл үндэсний бөхөд барьц сонгооны дүрэм хэрэглээд 10 гаруй жил болчихлоо?

-Барьц сонгооны дүрмийг өөрчлөх, өөрчлөхгүй гэдэгт олон жил талцаж явлаа. Зарим бөх барьц сонгох ёстой гэдэг. Зарим нь өөр гаргалгаа хайгаад, хөл авч үзлээ. Давхар шуудагнаас мөргөж үзлээ. Тэгээд барьц сонгох нь дээр юм байна гэж үзээд, өөрчлөлгүй үлдээсэн. Гэхдээ барьц сонгодог болсноос хойш бөхчүүд жин нэмдэг, хүчний бэлтгэл их хийдэг болсон. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд бөхчүүдийн жин хэт ихэссэн. Хэрэв барьц сонгодоггүй болчихвол бөхчүүд жингээ багасгаад, явж барилддаг, уран мэх үзүүлдэг болно. Түүнийгээ дагаад үзэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай. Харин барьц сонгохгүй болчихвол бэлтгэл дутуу хүн найдах юмгүй болно. Барилдаж байгаад ядарна. Эсвэл ядраад унахаасаа өмнө нүдээ аниад ядаж нэг мэх хийхийг бодно. Бэлтгэл муутай нь унаад, бэлтгэлтэй нь давна гэсэн үг.

-Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж барилддаг вэ?

-Дэвжээн дээр ямар ч цолтой бөхтэй барилдсан сэтгэл зүйгээр унахгүй байх хэрэгтэй. Би цолгүй бөхтэй барилдсан ч, цолтой бөхтэй барилдсан ч сэтгэл зүйгээ үргэлж бэлэн байлгадаг. Учир нь би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг. Аав минь ч тэгж хэлдэг.

-Тамирчин  хүн тэсвэр хатуужил дунд байдаг. Энэ талаар та юу гэж бодож явдаг вэ?

-Миний бодлоор ямар ч тамирчин дэвжээн дээр яаж ч өрсөлдсөн тэр тэмцлээ дэвжээн дээр орхиод буудаг байх хэрэгтэй. Дэвжээнээс гадна нэг нэгэндээ хар хор тээх хэрэггүй гэж боддог. Учир нь эр хүн спортоор хичээллэснээр зөвхөн бие бялдрын хөгжлөөс гадна хүнээс үг даах тэвчээр хатуужлыг олж авдаг. Бөх хүн дэвжээгээ хүндэлдэг байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

11 цаг 14 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

16 цаг 20 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

22 цаг 47 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

22 цаг 47 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

22 цаг 47 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин