Ж.Байден АНУ XXI зууны манлайллын өрсөлдөөний шийдвэрлэх мөчид байна гэв

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

XXI зууны манлайллын төлөөх өрсөлдөөнд АНУ бусад улсыг ялах эсэх нь ойрын хэдэн жилд тодорхой болно. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт хэлэхдээ АНУ-ын хувьд энэ асуудалын шийдвэрлэх мөч ирснийг онцлон тэмдэглэв. “Одоогоос 50 жилийн дараа түүхчид сүүлийн хоёр жил, дараагийн 4-5 жилийн байдлаар Америк XXI зууны лидер байх өрсөлдөөнд ялсан уу, ялагдсан уу гэдгийг судлах болно гэдэгт би итгэлтэй байна” гэж өөрийн орны дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж байгаагаа Америкийн удирдагч Мичиган мужийн Детройт дахь Женерал Моторс үйлдвэрт үг хэлэхдээ мэдэгдэв. "Бид бусад улс оронд хохирол учруулах шаардлагагүй. Бид тоглоомд буцаж орох хэрэгтэй. Хэрэв буцаж орохгүй бол Ойрхи Дорнодын хямралыг өөр хэн шийдвэрлэх вэ. Израиль-Палестины асуудлыг хэн шийдэх вэ. Энэ бүх асуудлыг хэн шийдэх вэ" гэж хэллээ.

Ж.Байден энэ сарын 16-нд Конгрессоос баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурж, тус улсын дэд бүтцийн хөгжилд нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Төлөвлөгөөнд гүүр, зам барихад 110 тэрбум ам.доллар, тээврийн аюулгүй байдлын хөтөлбөрт 11 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгасан байна. Нийт 39 тэрбум ам.долларыг нийтийн тээврийн шинэчлэлд, 42 тэрбум ам.долларыг боомт, агаарын боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөө нь Хятад болон бусад том оронтой эдийн засгийн өрсөлдөөнд АНУ-ыг ялах боломжийг олгоно гэж үзэж байгаагаа өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч дурдсан.

Эх сурвалж: www.tass.ru

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 11 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 20 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13