З.Мэндсайхан сайд болоод ганц сайн шуудайны үйлдвэр ч босгож чадсангүй

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хятад улс хэд хоног хилээ хаав. Махнаас бусад нь урдаас орж ирдэг ажээ. Нарийн ногооноос эхлээд “үндэсний үйлдвэрлэл” гэж төөрч явсан олон хэрэглээнийхээ “төрсөн нутаг”-ийг мэдэж авлаа. Муу юмны сайн тал нь гэж тайвширч болох юм.

Энэ үеэр нэг гайхмаар явдал боллоо. Хотын утааг бууруулж, хотынхны цор ганц сонголт болсон шахмал түлшний худалдаанд доголдол үүслээ. Улаан эрээн “нүүр”-тэй супермаркетын торны хэмжээтэй жижгэвтэрхэн шуудайтай түлш тасарчээ. Байж байгаад 100 кг-ийн том том цагаан шуудайнд савлагдаж гарч ирэв. Нөгөөх тор шиг шуудайгаа Хятадаас худалдаж авдаг байж л дээ. Гэтэл хил хаагдаад шахмал түлшний савалгаанд асуудал гарсан юм байна.

Даваа гарагийн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ярьж байж, хил дээр гацсан шуудайг хурдан татаж авахаар болсон байна. Уг нь Хятадаас зургаан тэрбум төгрөгөөр 10 сая ширхэг шуудай авахаар гэрээгээ байгуулж, мөнгөө шилжүүлчихсэн юм санж.

Ийм хөгийн мэдээлэлтэй өнгөрсөн долоо хоногийг үдэж, энэ долоо хоногтой золголоо.

Монгол Улсад шахмал түлшний шуудайг хангачих үйлдвэр байдаггүй ажээ. Нэг бүр нь 600 төгрөг бөгөөд энэ мөнгө Хятад руу урсдаг гээд бод доо. Гэтэл манайд ЖДҮХС гэж улстөрчид нь ухаж, хүртээд салдаггүй том сан байдаг. Жил бүр хэдэн арван тэрбумаар нь хөрөнгө оруулж, түүгээрээ ЖДҮ-чдийн төслийг санхүүжүүлдэг. Энэ сангийн зорилго нь маш гоё. “...ЖДҮХС нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр бий болгох, тэдний үйл ажиллагааны менежментийн чадавхыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгодог” гэсэн байдаг. Хамгийн гол нь ажлын байрнаас гадна импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ёстой.

Шууд утгаараа энэ сангийн хөрөнгийг зөв зарцуулбал өдийд шуудайны үйлдвэр хахаж байх ёстой юм. Монголд шуудай хэрэглэдэг газар ганц “Тавантолгой түлш” ХХК биш л дээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компани баяжмал, хүдрээ тусгай зориулалтын уут буюу шуудайд хийж тээвэрлэдэг. Түүнийх нь маш бага хувийг манай дотоодын компаниуд үйлдвэрлэж нийлүүлдэг гэх мэдээлэл бий. “Оюутолгой” ХХК гэхэд л баяжмалын уутандаа “...Хоёр тоннын даацтай, PP (Полипропилен) ба PE (Полиэтилен) дийлэнх орц бүхий түүхий эдээр хийгдсэн байх, жилийн хэрэглээ 350 мянган ширхэг байна” гэсэн шаардлагуудыг тавьдаг. Энэ дагуу үйлдвэрлээд нийлүүлэхэд боломжийн үнээр худалдаж авдаг юм байна лээ.

Гэвч манайд эдгээр үйлдвэр, уурхайн хэрэглээг бүтнээр нь хангах байтугай, шахмал түлшний шуудайг бүгдийг нийлүүлээд байх үйлдвэр алга.

Энэ бол төрөөс олон жилийн туршид бодлогоор дэмжиж, ЖДҮХС-гаар дамжуулан олгож ирсэн зээл эзнээ олдоггүйн сонгодог жишээ юм. ЖДҮХС-гаас 2009-2020 онд нийт 8235 төсөлд 991.8 тэрбум  төгрөгийн санхүүжилт олгосон гээд бод доо.

Энэ сангийн хөрөнгийг улстөрчид хувааж аваад сүйдэлсэн хэрэг 2018 онд дэгдэж байлаа. Хэд хэдэн гишүүн асан эрхэм шүүхээр ял шийтгүүлсэн. Тэр цагаас хойш ЖДҮХС-гийн хөрөнгө зорилтот бүлэгтээ саадгүй очдог болсон гэж ойлгоод байгаа. Лав улстөрчид гар, хөлөө татсан байх ёстой.

Дээрээс нь сүүлийн жил гаруйн хугацаанд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж, ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд шууд хяналт тавьж ажиллах үүргийг хүлээсэн З.Мэндсайхан юу хийж өнөөг хүрэв ээ. Ямар ч байсан энэ хүн сайдаар ажиллахдаа ганц сайн шуудайны үйлдвэр босгож чадаагүйг эндээс олж харлаа.

Сайд З.Мэндсайхан уг нь энэ жил ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар сайтар ойлголт авахуйц хяналт үнэлгээг хийлгэжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн А/184 тоот  тушаалаар  удирдамж баталж, Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Арилжааны банкаар болон сангаас шууд олгосон зээлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх, тооцоо нийлэх” ажлыг хийлгэжээ. Энэ дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагчид 814 төсөлд хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн байгаа юм. Эдгээр төслийн 459 нь орон нутагт, 356 нь Улаанбаатар хот орчимд байрлаж байжээ. Мөн тэдгээрийн 94 хувь нь ЖДҮХС-гаас шууд олгосон, зургаан хувь нь банкаар дамжуулан олгосон зээл аж.

Эдгээр  хийсэн үнэлгээ шинжилгээний дүнд сайд З.Мэндсайхан сайн мэдээлэлтэй болж авсан. Гээд тэр нь ажил хэрэг болж чадсангүй. Ер нь бол ЖДҮХС-гийн үйл ажиллагаа, ЖДҮ-ийг дэмжих бодлого дээр хүч нэмэх шаардлага байх шиг байна.

Лав З.Мэндсайхан шиг сайдтай үед амжилт олохгүй нь бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

 

Irgen
Tenderchin uildber yaj medrh be
Тариаланч
Тариа ургуулаад ч нэмэргүй хог болж, мал маллаад ч хэрэггүй өвчний үүр болоод булж байна даа. Энэ нөхрийн үед ч ХАА тартагтаа тулж байна. Ирэх сонгуулиар МАН-д хөдөөгийн ард түмэн том дүн тавина аа. Харж л байгаарай.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2 цаг 42 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 57 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 57 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

18 цаг 44 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

18 цаг 47 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

21 цаг 24 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

21 цаг 28 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин