З.Мэндсайхан:Махны нийлүүлэлтэд аймгийн Засаг дарга нар онцгой анхаарах ёстой

2021-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь өсч байна. Үүнийг дагаад импортоор оруулж ирж буй хүнсний болон бусад бүтээгдэхүүний үнэ дотоодод өсөх эрсдэлтэй. Тэгэхээр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн буюу хавар өвлийн цагт иргэдийн нуруун дээрх ирэх ачааллыг багасгахын тулд гол нэрийн гол нэрийн хүсний бүтээгдэхүүн, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхэд аймгийн Засаг дарга нар онцгой анхаарах ёстой. Энэ жил 16.7 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн тооцоо гаргасан. Үүнээс 5.2 саяыг дотоодод 11.5 саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна. Нийслэлтэй хамтарч махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, 31 байршлыг бэлэн болгосон. Арваннэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сарын хугацаанд Төв цэнгэлдэхэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Аймгийн засаг дарга нар хувиараа бизнес эрхлэгчтэй хамтраад тээвэр зуучлалгүйгээр, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр төв суурин газрын махны нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

1 цаг 27 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

6 цаг 32 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

13 цаг 0 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

13 цаг 0 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

13 цаг 0 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Өчигдөр 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин