“Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан, дадлагажигчид Японы виз олгохгүй

2021-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Япон улс бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар /3 хүртэл сар/ зорчих шаардлагатай гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс заасан нөхцөлийг хангасан тохиолдолд урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий шинээр хилээр нэвтрэх гадаад иргэд хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч болон бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна.

Эдгээр иргэд япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай гэнэ. Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэ “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу. Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт Визийн олголт хийх боломжгүй болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2 цаг 41 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2 цаг 56 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2 цаг 56 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

18 цаг 42 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

18 цаг 46 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

21 цаг 22 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

21 цаг 26 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин