Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар нийслэлийн зуун буудалт даамны аварга боллоо

2021-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Зуун буудалт даамны нийслэлийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн боллоо.

Нийт 52 даамчин оролцсон эрэгтэй төрөлд Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, 24 даамчин оролцсон эмэгтэй төрөлд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар түрүүллээ. Тэмцээн Швейцар системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргасан юм.

Эрэгтэй:

  1. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат
  2. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун
  3. Олон улсын их мастер Р.Манлай

Эмэгтэй:

  1. Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин
  2. Олон улсын их мастер Б.Мишээл
  3. Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн

Өсвөр:

  1. Дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Энхрийлэн
  2. Дэд мастер Э.Даариймаа
  3. Спортын мастер Б.Ганзориг
  4. Спортын мастер Д.Чойжилсүрэн нар тэргүүллээ.

Мөн Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхны тэмцээн 1966 онд болж, спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байсан. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж долоо удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг зургаан удаа түрүүлсэн. 

2009 оноос хойш хотын АШТ тасарсан байсныг Нийслэлийн даамын холбооноос ийн сэргээж, цаашид жил болгон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулна гэж Нийслэлийн даамны холбооноос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

4 цаг 11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

4 цаг 11 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06