Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэвийн ажиллаж эхэллээ

2021-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.

Соёлын сайд Ч.Номин “Дэлхий даяараа цар тахлын дараах хэвийн амьдралд шилжиж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн Монгол Улсын Засгийн газар ч гэсэн эдийн засгаа сэргээх бодлого баримталж, салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай сэргээж байгаа. Соёлын яам мөн улсын хэмжээнд соёлын үйлчилгээг нээж, салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний бодлого баримталж байна. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогод шингээх, иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ойлголтыг нэгтгэх, салбар дундын зохицуулалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч байна. Соёлын өв, нөөцийг судалж буй эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүтээл, үйлдвэрлэлтэй хэрхэн нэгтгэх ёстой талаар ч мөн судалж байгаа. Оюун санааны томоохон хүчийг техник технологийн давуу талтай нийлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүтээн, дэлхийд өрсөлдөх нь бидний хамгийн том зорилго болоод байна” хэмээлээ. Энэ үеэр Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч У.Ганцэцэг “Нийт 11 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дундаас 100 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сонгон, өнөөдрийн үзэсгэлэнд орох боломжийг нээж өгсөн. Тус 100 аж ахуй нэгжийн нэг болоод өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Цаашид ажиллах хүч, ажлын байр, урлан, техник хэрэгсэл гээд бусад тулгамдаж буй асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлээсэй” хэмээн саналаа хэлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.8 ДАВАА № 218 (6695)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 35 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 50 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 50 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 37 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 40 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 16 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 20 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин