Цар тахлын үед улсын хэмжээнд 451 жагсаал, 12 удаагийн суулт болжээ

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Цар тахлын өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд  зарим улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан,  12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсан бүртгэл судалгааг цагдаагийн байгууллага хийжээ. Хууль бусаар  жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд цагдаагийн байгууллагаас  Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авсан байна. Харин  Хүний эрхийн үндэсний комиссын  зүгээс  иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар болон улс төрийн суулт хийж байгаад эмнэлгийн тусламж авч суултаа зогсоосон С.Жавхлан  нарын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа өчигдөр УИХ-ын  Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд танилцууллаа.  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн тус  дэд хорооны хуралдаанд  Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эмнести интернэшнл” ТББ-ын төлөөлөл  оролцсон юм.  Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын  гишүүн Б.Энхбаяр хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогыг  Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй.  Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр товлолоо.

-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг  хийлээ.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

-“Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе 1911-2021” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр  нээлтээ хийлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 38 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 41 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин