Дэлхийн аваргын хамгийн олон гоолтой тамирчид

2021-10-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Хөлбөмбөг бол гайхамшигтай авьяасаар адислагдаж ирсэн дэлхий даяар алдартай спорт. Нэмж дурдахад элит клубууд болон улс орнуудын бүх тоглогч дэлхийд алдартай. Энэ удаа ДАШТ гоолоор бусад тамирчнаа тэргүүлсэн алдартнуудыг танилцуулж байна. 

МИРОСЛАВ-КЛОЗЕ

Германы хөлбөмбөгчин. Шигшээ багт тоглохоос гадна Сери А лигийн Лацио клубт довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэрбээр Байернтай хоёр удаа лигийн аварга, одоогийн клуб Лациотой цомын тэмцээнд түрүүлсэн. Мөн хөлбөмбөгийн ДАШТ-д дөрвөн удаа оролцсон. Ингэхдээ Германы хөлбөмбөгийн шигшээ багийн гол гишүүний хувиар оролцож ДАШТ-ий 24 тоглолтод 16 гоол оруулсан. Клозе хөлбөмбөгийн идэвхтэй карьерынхаа туршид ДАШТ-ий нэг тоглолтод дунджаар 0.67 гоол оруулаад байна.

 

РОНАЛДО

Түүнийг бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэж үздэг. FIFA-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг гурваас дээш удаа хүртсэн дөрвөн хөлбөмбөгчний нэг юм. 1997, 2002 онд хоёр удаа Ballon d'Or-ийн эзэн болсон. 1994, 1998, 2002, 2006 онд Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн гол гишүүний хувиар ДАШТ-д оролцсон. Ингэхдээ 19 тоглолтод 15 гоол оруулжээ. Тэрбээр хөлбөмбөгийн идэвхтэй карьерынхаа туршид ДАШТ-ий нэг тоглолтод дунджаар 0.79 гоол оруулсан юм.

ГЕРД МЮЛЛЕР

Шүтэн бишрэгчид нь түүнийг торгуулийн талбайд хийсэн клиник боловсруулалтаар нь  мэддэг. Тэрбээр Германы шигшээ багийн төлөө 62 тоглолтод оролцож 68 гоол оруулсан. Үүнээс гадна Байерн Мюнхен клубын төлөө Бундеслигийн 427 тоглолтод 365 гоол оруулжээ. Хөлбөмбөгийн замналынхаа туршид ДАШТ-д хоёр удаа оролцсон. Германы хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий 13 тоглолтод 14 гоол оруулж, карьерынхаа туршид нэг тоглолтод 1.08 гоол оруулсан байна.

ПЕЛЕ

Хөлбөмбөгийн хаан гэгдэх тэрбээр гурван удаа дэлхийн аварга болсон түүхэн дэх цорын ганц тамирчин. Тэрбээр 1958, 1962, 1970 онуудад “Алтан Дагина” цомыг толгой дээрээ өргөж байлаа. Мөн Пеле Германы Уве Зеелер, Мирослав Клозе нарын хамт  ДАШТ-ы нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан амжилтыг эзэмшдэг. “Гоол оруулсан хамгийн залуу тоглогч”-ийн хэргэм ч түүнийх. Хөлбөмбөгийн ногоон талбайд 21 жил тоглохдоо 1363 тоглолтонд оролцож 1281 гоол хийснээс 92 удаа хэт-трик хийж 30 тоглолтонд  дөрвөн гоол, зургаан тоглолтод таван  гоол хийсэн билээ. 1964 онд “Ботафого” багийн хаалгыг 8 гоолоор мялааж байсан юм. “Васко да Гама” багийн хаалганд түүхт 1000 дахь гоолоо торгуулийн цохилтоор хийсэн өдрийг “Сантос” багийнх нь “Пелегийн өдөр” гэж жил бүр ёслон тэмдэглэдэг байна. тэрбээр ДАШТ-нд 12 гоолыг оруулж байсан нэгэн юм. Үндэсний шигшээ багтаа 92 тоглолт хийхдээ 77 гоол оруулжээ.

ЮРГЕН КЛИНСМАНН

Германы хөлбөмбөгчин асан бөгөөд АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй тамирчин юм. Тэрбээр 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга, 1996 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Германы шигшээ багийн гол тамирчдын нэг юм. Идэвхтэй карьерынхаа туршид 1990, 1994, 1998 онд Германы шигшээ багийн гол гишүүний хувиар ДАШТ-д гурван удаа оролцсон. ДАШТ-ий 17 тоглолтод 11 гоол оруулсан бөгөөд нэг тоглолтод дунджаар 0.65 гоол оруулсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)         

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 45 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 50 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 50 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 17 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин