НЭМГ: Дуран, MRI-ийг дүүргийн эмнэлэгт хийх боломжтой болно

2021-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа.

- Есдүгээр сараас “КОВИД-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ?

-“КОВИД-19”  цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан орны зохицуулалтыг хийж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн халдвар авсан иргэдэд үйлчлэхээр ор дэлгэсэн 46 эмнэлэг бий. Дельта вирус дэлгэрснээс хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байгаа. Үүнээс үүдэн орны эргэлт удааширч буй тал бий. Өдөртөө 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг. Тиймээс бид ор зохицуулалтын баг ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 46 эмнэлэг өөрсдөө хэвтэх хүмүүсээ авдаг байсан бол одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ор зохицуулалтын багийнхан үнэлгээ өгч хэвтүүлж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төв, тандалт шуурхай арга хэмжээний багийнхан  яаралтай эмнэлэгт хэвтэх хүмүүсийн талаарх мэдээллээ ор зохицуулалтын багт мэдээлнэ. Энэ дагуу тус багийнхан үнэлгээ өгч, шаардлагатай хүмүүсийг шууд хэвтүүлж, улбар шар түвшний хүмүүсийг маргааш нь хэвтүүлэх гэхчлэн зохицуулж байгаа. Ингэснээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт хэвтэх байдал үгүй болж, гэртээ хүндрэх эрсдэл буурсан.

- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө үү?

- Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд  ирэх жил 89 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат хэрэгслийг концессын гэрээнд оруулах санал хүсэлтээ зохих байгууллагуудад тавиад байна. Удирдлагууд дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлчихвэл нийслэлийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, заавал төрөлжсөн тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд рүү очиж, дуран, MRI хийлгэх бус, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой болно. Үүний тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байна. Дүүргийн эмч нар маань тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь байвал дээрх бүх нарийн шинжилгээг хийж чадна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас богино хугацаанд үр ашгаа өгөх тооцоо хийгдчихсэн байгаа.

- УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Байгууллагуудын бүтэц, орон тооны асуудал ч яригдаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд орон тооны талаар тулгамдсан асуудал бий юу?

- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн.

Төсвийн хувьд ч мөн сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. КОВИД-ын үед ч бид КОВИД-гүй үеийн төсвөөрөө ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж, бид байгаа төсөвтөө багтаан ажиллаж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

1 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 21 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 33 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 33 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 33 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 2 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 20 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин