"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой

2021-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг уржигдар байнгын хорооныхоо хуралдаан дээр “...COVID19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2.7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу, сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна, бид бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой” гэж ярилаа.
Тэр юу гээд хэлчихэв ээ. “...COVID19-ийн халдвар авагсад бол биеэ буруу авч явдаг, өвчтэй, дархлаагүй, өөрийгөө болон эргэн тойрондоо халдвар тараадаг, хамгийн гол нь хариуцлагагүй иргэд” гэж байх шиг байна.  Үгүй л дээ. Яахав, болгоомж алдсан тохиолдлууд багагүй байдаг байх. Гэхдээ агаар дуслын замаар дамжин халдварлаж, өдөртөө  арав гаруйгаар нь авч одож буй цар тахлыг тусах үгүй нь хамаагүй гэх сэтгэл зүй ер нь байхгүй дээ. Учир нь дэлхий нийтийг нөмрөөд буй COVID19 цар тахлын тархалт, түүнийг халдварлах чадварын талаар ийм хэмжээний албан тушаалтан байтугай дунд сургуулийн бага ангийн хүүхдүүд ч ойлгодог болсон. Бид чинь цар тахалтай ертөнцөд хоёр жил гаруй амьдарчихлаа шүү дээ. Аюулыг нь ойлгочихсон. Тэр утгаараа энэ цар тахлын халдварыг хэн ч хариуцлагагүйдээ халдварт өртөөгүй гэдэг нь тодорхой юм. 
М.Оюунчимэг бол УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, хоёр дахь дээрээ Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын албан тушаал хашиж байгаа хүн. Даргалж байгаа байнгын хороо нь хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалт, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, эрүүл мэндийн бодлогын асуудлыг эрхэлдэг. Тэр утгаараа М.Оюунчимэг гишүүний үгийг халдварт өртсөн Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, ялгаварлан гадуурхсан гэж ойлгож болохоор байна.
Уг нь тэрбээр уржигдрын энэ “мэдэгдэл”-ийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын бус улстөрчийн үүднээс хийсэн бололтой юм. Бүр тодруулбал, бусдад таалагдах буюу PR шинжийн улс төр хийсэн нь энэ гэж ойлгогдож байна. Улс төрийн болхи шоу гэхэд болно. Улс төр хийж болдог, болдоггүй сэдэв гэж бий. Гэтэл М.Оюунчимэг гишүүн хариуцсан байнгын хорооныхоо үйл ажиллагааны шууд эсрэг агуулгатай зүйл ярив. Ямар ч байсан “мэдэгдэл”-д нь хоёр сонгогдсон гишүүн улстөрчийн мэдрэмж огт алга.
Ер нь бол М.Оюунчимэг гишүүн энэ COVID19-ийн хор, хөнөөлийг ойлгодог эсэхт эргэлзээ төрж байна. COVID19-тэй холбоотойгоор хариуцлага ярих гэвэл М.Оюунчимэгтэй өөртэй нь ярих ёстой.
Одоогоос сарын өмнө энэ гишүүн хэдэн гишүүний хамт тав, зургуулаа Солонгост очоод ирсэн. Хамт явсан нэг гишүүнээс нь халдвар илэрч тэнд тусгаарлагдсан. Харин М.Оюунчимэг гишүүн хэл ам хийж, бараг зугтах шахам онгоцонд суугаад Монголдоо ирсэн байдаг. Араас нь Солонгосоос манай ГХЯ руу ноот бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл гараад алга болсон. Зарим томоохон хэвлэлд нэр усгүй мэдээлээд өнгөрсөн л дөө. Хэрэв ийм үйл явдал болсон бол УИХ, Засгийн газар чимээгүй дараад өнгөрөх ёсгүй юм. Одоо ч цаг нь оройтоогүй. 
Нөгөө талаас Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нь ийм цаг үед маш хариуцлагагүй үйлдэл гаргаж, туйлын хариуцлагагүй үг ярьж суугаад УИХ-ын удирдлагууд ч дүгнэлт хийх биз ээ. Бас Онцгой комиссынхон М.Оюунчимэг гишүүнд COVID19-ийн хор, хөнөөлийн талаар “хичээл” заах хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.28 ПҮРЭВ № 212 (6689)

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

8 цаг 28 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

12 цаг 17 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

12 цаг 17 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

12 цаг 17 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин