Б.Батцэцэг: Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Түүний байр суурийг хүргэе. 

-Гадаад харилцааны салбарт ирэх онд ямар хөрөнгө оруулалт хийх вэ. Тэр дундаа цар тахалтай холбоотойгоор визний хураамжны орлогыг төсөвт хэрхэн тооцсон бэ? 
Гадаад харилцааны яам бага орлого олдог. Визний хураамжаас 10-12 тэрбум төгрөг олдог. Сүүлийн жил цар тахалтай холбоотойгоор орлого буурсан ч визнээс 10.5 тэрбум төгрөг олохоор төсөвт тусгасан байгаа. Гадаад харилцааны салбарын ихэнх нь дипломат төлөөлөгчийн газруудын урсгал зардал байдаг.  Элчин сайдын яамд, консулын газрын засвар үйлчилгээнд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Сүүлийн 4-5 жил төсөв тавьсан ч батлуулж чадаагүй. Дипломат төлөөлөгчийн газруудын барилга байшин  элэгдэж муудсан, ашиглалтын хугацаа дууссан асуудал бий.
2-4 жилд хэрэгжих “Дэлхийн монголчууд-II”, “Монгол үндэстний үнэлэмж” хөтөлбөрийн хүрээнд томоохон хэмжээний 43 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж  7.8 тэрбумыг зарцуулахаар төсөвт тусгажээ. 

Энэ нь Монгол Улсыг гадаад сурталчилгааг хийх, Монголын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, Засгийн газрын бодлого, хөгжлийн урт хугацааны баримт бичгүүдэд тусгасан сурталчилгааны ажлыг олон улсын хэмжээнд хийх зорилготой хөтөлбөр. Мөн хилийн чанадад сурч ажиллаж амьдарч буй монголчуудтай хамтарч ажиллана. Олон улсын хэвлэл мэдээлэл болон сурталчилгааны агентлагуудтай нэлээн өндөр түвшинд хамтарч ажиллахыг зорьж байна. Монгол Улсын түүх, соёлын өв, үнэт зүйлсийг таниулна. Бээжинд Монголын соёлын төвийг барихаар төлөвлөсөн. 
Чикагод Консулын газар шинээр байгуулж байгаа. Швед, Австрали, Чехийн Элчин сайдын яаманд Консулын хэлтэс байгуулахад нэмэлт санхүүжилт шаардлагатай.  

-Урд хөрш хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр цар тахалтай холбоотой ч цаана нь улс төрийн шалтгаан байна уу гэсэн хардлага бий? 
-Хятадтай ямар нэг улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар утсаар ярьсан. Саяхан цахимаар уулзсан. COVID-той холбоотойгоор БНХАУ-ын барьж буй бодлого ганцхан манай улсад хамаарах биш хил залгаа, хуурай замын боомтоор холбогддог бүх улсад адилхан үйлчилж байна. БНХАУ-ын Боомтын зөвлөл бүх боомт дээрээ COVID-ийн нэг ч тохиолдлыг гаднаас улсдаа нэвтрүүлэхгүй гэдэг хатуу зарчим, дүрэм мөрдөж байгаа. Хуурай замын боомттой манай улсаас гадна хиллэдэг долоон орон бий. Яг ижил зарчим үйлчилж байна. Урд хөрш COVID-ийн халдварыг дотооддоо алдахгүй байх маш том бодлого баримталж байна. 2022 оны хоёрдугаар сард  БНХАУ өвлийн олимпийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан гадаадын ямар ч айлчлал, оюутан хүлээж авахгүй байгаа. Тэр тусмаа Бээжинд зочид хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийг Монгол Улс зөвхөн өөр дээрээ тусгаж авч болохгүй. Дэлхийн бүх улстай адилхан бодлого баримталж байгаа. 
Хуурай замын боомтоор хиллэдэг найман улсаас халдварын тохиолдол орж ирсэн бол төрийн албан хаагчиддаа маш хатуу арга хэмжээ авч байна. Энэ үндэслэлээр 1000 шахуу төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх, коммунист намаас хөөх зэргээр хатуу арга хэмжээ аваад байгаа. Харамсалтай нь манай хил залгаа аймгуудаас халдвар ганц, нэгээр бүртгэгдэж байгаа. Монголд сөрөг гараад, Хятадад очихоор эерэг гарах тохиолдол байна. Аль аль талдаа асуудал байгаа байх. Бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явбал Хятад улс манайд хамгийн зөөлөн хандаж байна гэж хэлж болно. Түүнээс ямар нэг улс төрийн шалтгаан огт байхгүй. 
Хятад улс олимпоо биечилж зохион байгуулах зорилт тавьсан. Япон үзэгчгүй олимпийг хийсэн бол Хятад дотооддоо нээлттэй зохион байгуулахын тулд халдвар тархахгүй байх том зорилт дэвшүүлсэн. Мөн ирэх онд болох Хятадын Коммунист намын хуралтай холбоотойгоор дүрэм журам нь чанга байна. 

-Гашуунсухайт хэзээ нээгдэх вэ? 
-Гашуун сухайтын нөхцөл байдал сайжирч байна. Таг зогсоод байсан бол өдөрт зэсийн баяжмал, нүүрс тодорхой хэмжээгээр гарч байгаа. Үүний шалтгаан нь бидэнд өөрт бий. Хилийн боомттой залгаа аймгуудад хорио цээрийн дэглэмийг чанга хатуу мөрдөх шаардлагатай.

-Ойрын үед өндөр дээд хэмжээний айлчлал төлөвлөсөн байгаа юу. Ялангуяа, хоёр хөрш рүү айлчлал хийх үү? 
-Коронавирусын улмаас дэлхий дахинд өндөр дээд хэмжээний айлчлалууд зогсож цахим хэлбэрт шилжсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гадаад бодлогын хувьд нэг үг хэлдэг, нэг цонхоор, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид таалагдаж байгаа. Бид өмнөх жижиг аж ахуйн чанартай, харилцаанд тээглэж байсан, ужгирсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэх, цаашдаа хоёр хөрштэйгөө томоохон төслүүдээ хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах талаар төрийн гурван өндөрлөгийн түвшинд ярьж байна. 
Хоёр хөрштэй хийх өндөр дээд хэмжээний айлчлалуудын тов тодорхой болсон. Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд өвлийн олимпийн үеэр урд хөршид айлчлахаар тохирсон. Хоёр хөрш айлчлалуудаа идэвхжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр дээд түвшний айлчлалыг хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хоёр хөрштэйгөө улс төрийн ямар нэг асуудал үүссэн, харилцаа муудсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ сайжирсан. 

-ШХАБ-д элсэх шахалт хоёр хөршөөс байнга тавьж ирсэн. Үүнд Монгол Улсын байр суурь өөрчлөгдсөн үү. Хэр удаан ажиглагч хэвээр байх вэ? 
-Монгол Улс ШХАБ-д ажиглагч хэвээр байгаа. Цаашид ч энэ байр сууриа хэвээр хадгална. ШХАБ-д элсэх хүсэлтийг хоёр хөрш тавьдаг. Эдийн засгийн агуулгаараа топ төслүүдээ оролцуулах нь Монголд ашигтай, олон давуу тал байгааг хэлдэг. Үүнтэй холбоотойгоор цаашид ямар байр суурьтай байх вэ гэдэг дээр, ялангуяа, эдийн засгийн төслүүдэд оролцсон тохиолдолд бусад орны байр суурийг харгалзсан нарийн судалгаа хийх шаардлагатай. Тиймээс Ажлын хэсэг гарч, судалгаанууд хийж байна. 

-Дипломат албаныхан хар тамхи зөөвөрлөдөг, визний наймаанд холбогддог. Энэ мэтээр дипломат албаныхны сахилга хариуцлагад бүрэн дүүрэн анхаарч чадаж байна уу? 
-Гадаад харилцааны яамны сайдын зөвлөлийн дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулж хилийн чанадад суугаа иргэдийн төлөөллөөс оролцуулсан. Хилийн чанадад байгаа иргэд болон дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудтай холбоотой гомдол саналыг байнга хүлээж авч хэлэлцэж байна. 
Яг Гадаад харилцааны яамнаас томилогдсон дипломат ажилтнуудын хувьд хар тамхитай холбоотой асуудал гараагүй. Өмнөх 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдлыг засахыг үе үеийн сайд нар хичээж ирсэн. Сүүлд гарсан хар тамхитай холбоотой асуудлаас хойш Дипломат албаны хуульд өөрчлөлт оруулах байдлаар  цогц арга хэмжээ авсан. Мөн дипломатуудын унаж байгаа машинд GPS суулгах зэргээр хяналт, сахилга хариуцлагын бүх л арга хэмжээг авч гэрээ байгууллаа. 
Саяхан 23 Элчин сайд шинээр томилогдсон. Элчин сайдуудад 2-3 сарын хугацаанд цуврал сургалтуудыг хийж, мэдлэг мэдээлэл, чадавх, дипломат албаны дүрэм журмыг танилцуулж, Засгийн газрын сайд нартай уулзуулсан. Сайдын хувьд тусгайлсан гэрээ байгуулсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

3 цаг 5 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 11 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 59 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

5 цаг 44 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

9 цаг 26 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

9 цаг 26 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

9 цаг 26 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

9 цаг 26 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

19 цаг 4 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

19 цаг 11 мин