Рио Тинтогоос Засгийн газарт илгээсэн дөрвөн саналд юу байв

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлжээ. Тэгвэл тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ.

-Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх.

-Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох.

-Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн. Тэгвэл Рио Тинто зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ.

- Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон. Тэгвэл 1.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд “11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдээс хэтрэхгүйгээр бид Рио Тинто групп, Оюу Толгой компанитай Монгол Улсын Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдаж байгаа. Хэлэлцээ тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн үр дүнд хүрэхгүй. Өөрөө хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах гэдэг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх боломжуудыг нөгөө талд удаа дараа тавьж байгаа боловч хэлэлцээ хийж байгаа тал Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын дарамт шахалтыг саармагжуулах үүднээс элдэв жагсаал цуглаан, акц зохион байгуулж байна. Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа шалтгаангүйгээр огцор, тар гэж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Өмнөх хэлэлцээрийн явцад бид үүнээс илүү саналуудыг явцад тавьсан. Рио Тинтогийн дээрх дөрвөн саналыг ажлын хэсэг хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна" гэлээ.

Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан өнөөдөр 14:00 цагт Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн багтай Төрийн ордонд уулзаж, уулзалт хийх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 38 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 41 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин