С.Энхболд: Эмч нар дунджаар 1.6 сая төгрөгийн цалин авна

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

Эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.

- 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг багтаасан уу?

- Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчдадаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвт ч тусгуулан ажиллаж байна.

- Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Тэдний шаардлагыг биелүүлнэ гэсэн үг үү?

- Цалинг нэмэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамааран шийднэ. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа.

- Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын хэдэн хувь нь төсвөөс цалинжиж байгаа вэ?

- Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах нь. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940 төгрөг болно. Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885,763 төгрөг авч байгаа бол 20 хувь нэмбэл 1,062,915 төгрөг болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөг хамгийн багадаа цалин авах болно. Гэхдээ энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм.

Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөв үү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал, шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран таван өөр шатлалаар цалинжиж байгааг болиулъя. Бүтээмжид суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтнээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхмыг бий болгоё гэж зорьж буй.

Эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна.

- Цалингийн доод шатлалтыг тогтоох тухайд тодруулж тайлбарлавал?

- Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид маань ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн есөн шатлалтай. Шатлал бүрдээ таван дэд хэсгүүдээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулахыг эмнэлгийн удирдлага шийддэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна. Иймээс нэн тэргүүнд энэ олон шатлалыг арилгаж есөн шатлалтай болгоё. Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм. Ингэвэл эмнэлэг ажилчдадаа сайн цалин өгөх боломж нь бүрдээд явна.

Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайн ажилтнууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон.

- Салбарын яамнаас цалинг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдэг тооцооллоо гаргачихсан гэсэн үг байх нь?

- Яг тийм. Цалингийн доод шатлалыг тогтоох, босго цалинтай болгоход дахин хэлэхэд 173 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ.

Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн манай салбарын хувьд оношны бүлгээр олгогдож байгаа өртгийн жинд цалингийн нэмэгдлийг тусгах гээд хэд хэдэн ажлуудыг хийгээд ажиллаж байна. Тэгэхээр Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль батлагдвал бид дараа дараагийн ажлаа хийгээд явна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 41 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 44 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 47 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 49 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 37 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 42 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 42 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин