Төрийн тэргүүн “COP-26” уулзалтад оролцоно

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Дэлхийн удирдагчдын чуулах "COP-26" дээд хэмжээний уулзалт  улс орнуудын анхаарлын төвд байна. Учир нь энэ уулзалтаар хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхийн уур амьсгалын талаар улс орны төрийн тэргүүнүүд  ямар бодлого баримталж  ажиллах нь  тодорхой болох юм. Өнгөрсөн долоо хоногт уг хурлын урьдчилсан хэлэлцүүлэг цахим хэлбэрээр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Улмаар энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Шотландын Глазго хотноо болох "COP-26" дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох бөгөөд ЕТГ-ын холбогдох албаныхан, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан  зөвлөхүүд оролцох мэдээлэл байна. 
Энэ удаагийн уулзалтаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хэрхэн  дасан зохицох  талаар төлөвлөгөө гаргах болов уу. Энэ нь хүн төрөлхтний гамшгийн эрсдэлийг бууруулахад үр дүнтэй хэмээн олон улсын судлаач, ажиглагчид үзэж байгаа юм. Түүнчлэн дэлхийн дулаарлыг сааруулах, хорт утааг бууруулах, эрчим хүч үйлдвэрлэх ногоон арга хэлбэрийг бий болгох талаар ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд саяхан болсон  НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо  Монгол Улс цөлжилтийн эсрэг тэрбум мод тарина хэмээн амласан. Түүнийгээ хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөнийг  өрнүүлсэн нь эх орны өнцөг булан бүрт  эх орон байгаль дэлхийгээ хайрлах, авран хамгаалах  нэг зорилгын төлөөх эв нэгдлийг бий болгож,  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, бүх салбарынхныг хамраад байгаа юм. 
Өнөөдөр  Монгол орон  дэлхийн дулаарал,уур амьсгалын хүчтэй нөлөөнд орж, газар нутгийнх нь  80 хувь  цөлжсөн, хурдтай  цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэг,  жилд 1383 гаруй булаг, шанд,  нуур цөөрөм ширгэж, ган зудын гамшигт өртөх эрсдэл нэмэгдсэн гэсэн судалгааг байгаль орчны байгууллагуудаас  гаргаад байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 38 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 41 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин