Д.Мөнх-Эрдэнэ:"Херо"-гийн Б.Баатарыг АТГ-т шалгуулна

2021-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2021.10.25) эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Би өнөөдөр хэд хэдэн өргөдөл бэлдэж ирсэн. Эхнийх нь Монголын төрд 32 жил ажилласан Ц.Нямдоржийн ашиг сонирхлын зөрчлийн эсрэг гаргасан өргөдөл. Хүү нь Гадаад харилцааны яаманд, өөрөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайд хийж байна. Энэ хүний харъяанд бүх бодлогын газар ажиллаж байгаа. Хүүтэйгээ нэг засагт харъяалагдана гэдэг бол ашиг сонирхлын зөрчил юм. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын ашиг сонирхлын талаар Үндсэн хуулийн цэцэд өгнө.  Түүнчлэн "Херо"-гийн Б.Баатарыг шалгуулна. Тэр төрөөс “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэг хийж, их хэмжээний мөнгө авсан. Монгол Улсад COVID-19-өөр олон хүн өвдөж, нас барж байхад эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгийг тэр бизнес хийж залилж авсан. Мөн Хүй долоон худагт наадмын бичлэг хийж, их мөнгө авсан. Энэ мэт олон асуудал бий. Үүнээс гадна Хүүхдийн фондын мөнгийг ч авсан.Дараагийн нэг хүн бол Х.Баттулгыг шалгах ёстой. Аж үйлдвэрийн парк том том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд болоод төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 35 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 50 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 50 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 37 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 40 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин