Чуулган: СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн хэлсэн онцлох эшлэлүүд

2021-10-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран  Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэв. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

-Нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллалаа
-Ковид-19 цар тахлын халдварын улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сонгогчдын сонгох эрхийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгууллаа.
-Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажиллалаа. Тухайлбал, санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллав.
-Санал хураалтын ирцийн дүн мэдээг Үндэсний статистикийн мэдээллийн сангийн насны ангилалд нийцүүлэн ирц бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлж олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх ажлыг амжилттай зохион байгууллаа....
-Ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 18, 28 дугаар тойргийн нийт 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа.
-Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц оролцоо урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад буурсан дүнтэй байлаа. Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол явуулахад Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
-Мөн аравдугаар сард явагддаг сонгууль нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах өргөн цар хүрээтэй ажилтэй зэрэгцэн явагддаг онцлогтой бөгөөд дэлхий нийтэд аюул учруулж буй цар тахлын хүндхэн нөхцөл байдал нь сонгогчдын ирц оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг үгүйсгэх аргагүй юм.
- Сонгуулийн байгууллагаас Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу явуулж буй үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, баримтгүй, илтэд гуйвуулсан, худал мэдээ мэдээллийг олон нийтэд тарааж иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гаарч байгаад эрх бүхий холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
-Сонгогчдын ирц оролцоо бол сонгогчдоос сонгуульд оролцож буй улс төрийн нам эвсэлд өгөх үнэлэмжтэй шууд холбоотой бөгөөд улс төрийн нам нь ардчилсан нийгмийн чухал институц болохын хувьд иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа эсэх, цаашлаад улс төрийн намын төлөвшлийн асуудалтай ч мөн холбогдолтой гэдгийг дурдахгүй байхын аргагүй юм.
-Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно.
-Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.
-Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 38 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 41 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин