С.Болд-Эрдэнэ: Хүмүүсийн “машин” шиг хатуурсан зүрхийг театр уярааж хүнлэг болгодог

2021-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “

-Бид ойгоо “Соён гэгээрүүлсэн 90 жил” гэж хэмээн тодотгож буй. Нарийн яривал урлаг заавал сэтгэлгээнд баригдаж, заавал үзэгчдийг хүмүүжүүлэх албагүй. Чөлөөт сэтгэлгээн дээр үндэслэх ёстой. Мэдээж сайн сайханд уриалан дуудаж, амьдралын өөр өнгийг харуулж соён гэгээрүүлж байгаа. Бүхий л зүйлд ёсзүй, зарчим байх ёстой. Үүнийгээ л алдахгүй нэгнээ хүндэлж, урагшаа алхахад болно. Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн амьдралын горим нэгэн хэвийн технологийн “машин”д орж байна. Тэр “машин” шиг болж хатуурч байгаа зүрхийг театр оюун бодол, урлагийн бүтээлээрээ  дамжуулж буцаан уярааж хүнлэг болгох ёстой. Нэг ёсондоо, зүрх, сэтгэлийг нь хөгжүүлж байгаа хэрэг. Энэ л урлагийн зорилго юм. Манай театр ч энэ үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж үндэсний болоод сонгодог уран бүтээлээ туурвиж явна. 

Манай театр үндэсний болоод дэлхийн сонгодогуудыг аль алийг нь орхилгүй тавьж ирсэн. Үндэсний урлаг, соёлынхоо давтагдашгүй онцлогийг заавал авч явах ёстой. Монголынхоо аль ч түүхэн хүнээр уран бүтээл хийхэд давтагдахгүй. Үүн дээр нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан сэтгэлгээг шингээж, уламжлалаа орхиж болохгүй. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагийг тайзнаа амилуулаахаас аргагүй.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал бүхий л салбарт өөрөөр ажиллаж, амьдрах боломж байгааг харууллаа. Тийм шаардлага ч гарч ирж байна. ОХУ-д гэхэд театрууд онлайнаар жүжиг нээлээ. Гэхдээ театр гэдэг бол амьд мэдрэмж  болохоос кино биш гэсэн мэтгэлцээн өрнөж байна. Үүнийг бодолцож онлайн хэлбэрээр туршиж үзэх л хэрэгтэй санагддаг. Сорилтыг даван туулж, зохицохын  тулд шинэ гаргалгаа гаргаж, тасралтгүй сайжирч туршихаас аргагүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13