Багш нарын цалин 200-300 мянгаар нэмэгдэх боломжтой гэв

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Боловсролын салбарт ирэх онд хийгдэх ажил болон төсвийн хуваарилалтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллүүдийг өглөө.

Тэрбээр “Боловсролын багц хуульд сургуулийн өмнөх боловсролын насыг 3-5 гэсэн байгаа. Гэхдээ энэ бол хуулийн төсөл. Сургуулийн өмнөх насыг 2-5 хэвээр нь байлгах уу, 3-5 болгох уу гэдэг нэлээд нухацтай хэлэлцэх асуудал. Хэрэв өргөн барьсан хуулийн төсөл дэх 3-5 гэдэг нас дэмжигдэн батлагдвал энэ хууль бодитоор хэрэгжихэд 3-5 жил шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсан ч цэцэрлэгийн хоёр настнуудын ангийг хаана гэсэн үг биш. Шилжилтийн цаг хугацаа шаардлагатай. Бид 0-2 насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар гурван янзын судалгаа хийж байгаа. Энэ хөтөлбөр батлагдаж гарах юм бол 0-2 насны хүүхдийн яслийг ямар хэлбэрээр явуулах уу гэдэг нь тодорхой болно. Өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ байх уу эсвэл багтаамж сайтай цэцэрлэгүүд хоёр настай хүүхдийн ангийг үргэлжлүүлж ажиллуулах уу гэдгийг шийдэх боломжтой болох юм. 

Боловсролын зээлийн сан төсөв гайгүй үед 60-70 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан юм билээ. Энэ сангаас одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд гадаадын бакалаврын сургалтад сурч байна. Үүнд жил бүр 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг.

 Боловсролын зээлийн сангийн нийт төсөв 30 орчим тэрбум төгрөг гэж тооцвол 40 орчим хувь нь 230-хан хүүхдийн бакалаврын сургалтын төлбөрт зарцуулагдаад байна. Энэ бол үр дүн муутай шийдэл юм. Тиймээс 2022 оны төсөвт Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Дор хаяж 30 мянган хүүхдэд хүртээмжтэй байх боловсролын зээлийн бүтээгдэхүүн гаргах шаардлага байна” гэлээ.

Мөн багш нарын суурь цалинг дунд болон урт хугацаанд нэмэгдүүлэх асуудлыг өндөр түвшинд ярьж байж боловсролын чанарыг асуудлыг шаардана. Тиймээс ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Багшийн суурь цалин өндөр болж байж, түүнээс бодогддог нэмэгдлүүд нь жаахан өндөр болох юм. Бид дунд болон урт хугацаанд энэ зорилгыг тавьж байгаа. Багш нар орлого, үр дүн, ур чадварын зэрэг урамшлуулал авдаг. Эдгээр урамшлууллыг олгодог тогтолцоо нь шударга бус. Тиймээс орлого, үр дүнгийн урамшлууллыг суурь цалинтай нь уялдуулснаар багш нарын цалин хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалих болох 1.2-1.3 сая төгрөгийн түвшинд хүрэх боломж байгаа гэж харж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

16 цаг 5 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

16 цаг 8 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

16 цаг 11 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

16 цаг 13 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

23 цаг 1 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 6 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 цаг 6 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин