З.Дашдаваа: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн 10 хувь нь улстөрчид

2021-10-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

“Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Шударга ёс ба хамтын ажиллагаа” илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлын талаарх судалгаа, индексийн үзүүлэлтийг сайжруулья гэвэл бид авлигатай тэмцэх чиглэлд дорвитой алхмуудыг хийх шаардлагатай байна. Хуулийг сахин биелүүлэх үүргээ умартагсад олширсноос болоод шударга ёс алдагдаж авлига арилахгүй байна. Авлигатай тэмцэх газарт 2020 онд шалгасан хэргийн тоог тус байгууллага анх байгууллагдсан 2007 оныхтой харьцуулбал 15 дахин, арван жилийн өмнөхтэй харьцуулбал 10 дахин, 5 жилийн өмнөхөөс 5 дахин нэмэгджээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авлигын гэмт хэргийн улмаас нийтдээ нэг их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 90 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 119.5 тэрбум төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдийн багагүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байна. Тухайлбал нэг жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтнууд байгаа бөгөөд тэдгээр төрийн өндөр албан тушаалтнууд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулан, олон түмний итгэлийг хөсөрдүүлж байна.

Авлигатай тэмцэх газраас санал хүргүүлснийг Улсын Их Хурлаас дэмжин 2020 онд холбогдох хуулиудад нэмэлт оруулж Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн нь  “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”-аа тангарагладаг болсон нь төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйн талаар гарсан томоохон өөрчлөлт юм. Албан тушаалтнууд, ялангуяа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудал дээр хуулийн байгууллагууд санал дүгнэлтээ нэгтгэх, асуудлыг хөндмөөр байна.

Шүүхээс хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь албан тушаалтны авсан хээл хахуулийн хэмжээ болон тэрхүү үйлдлийн улмаас төрд учруулсан хохиролтой дүйцэхгүй байна. Олон нийт ийм шийдвэрийг шударга бус гэж үзэж байна.

Авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй байна.

Сүүлийн хоёр жилд үүссэн нөхцөл байдал буюу удаа дараагийн хөл хориотой холбоотойгоор хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явуулахад хүндрэл учирч байгаа. Хэргийн мөрдөлтийг цаг алдалгүй, тасралтгүй явуулахын тулд зарим ажиллагааг цахимаар явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох саналтай байна.

Төлөөний этгээд, эцсийн өмчлөгч, ашиг хүртэгч гэх мэт ойлголтуудыг авлигын гэмт хэргээр тогтохгүй бусад онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, эцэслэн шийдвэрлэх үед зайлшгүй харгалзан үзэхгүйгээр амжилтад хүрэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон болон мөнгө угаасан зэрэг хэд хэдэн ноцтой хэрэг дээр төлөөний этгээд, эцсийн өмчлөгчдийг тогтоож байж эцэслэн шалгаж,гэм бурууг нь тогтоож хариуцлага хүлээлгэж чадсан жишээ бий.

Гэмт хэргийн талаар мэдээлэх, мэдээллийг төлбөртэй авах талаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуульд тодорхой зохицуулалт байгаа хэдий ч мэдээлэгчийг хамгаалах, мэдээлэл өгөх нөхцлийг бүрдүүлэх талаар зохицуулаагүй тул амьдралд хэрэгжих боломжгүй байна. Гэхдээ мэдээлэгчийг урамшуулахад зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудал тодорхой зохицуулалтад орж чадаагүй байгаа.

Одоогоор төслийн шатанд байгаа мөнгө угаах,терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх,тэдгээрийг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдуулан хураан авсан, битүүмжилсэн, царцаасан хөрөнгө, орлогыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Тусгай активын тухай хуулийн зохицуулалтаар мэдээлэгчийг урамшуулахад зарцуулагдах хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах асуудлыг шийдэж чадвал гэмт хэргийн талаар мэдээлэл авах механизм бүрдэхэд том ахиц гарна.

Дэлхий нийтийг хамарсан цахимжилт буюу дижиталчлал, даяаршил нь гарч байгаа гэмт хэргийн өнгө төрх, цар хүрээг тэлж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, тухайлбал мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийг тодорхой хүрээний мэдлэг, ур чадвар эзэмшихийг шаардаж байна.

Хуулийн байгууллагын албан тушаалтнуудын дагаж мөрдөх хууль тогтоомж, ёс зүйн болон сахилгын дүрэм боломжийн түвшинд батлагдсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаагаас албан тушаалтнууд өөрсдөө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдсоор байгаа нь сэтгэл түгшээж байна.

Авлигатай тэмцэх газарт хуулийн байгууллагад ажилладаг 10,346 албан тушаалтан мэдүүлэг гаргаж байна. Тэдэнтэй холбоотой зөрчлөөс харахад хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлдэггүй, мэдүүлгээ өөрөө гаргадаггүй, гэр бүлийн гишүүдийн нэр дээр байгаа хөрөнгийг мэдүүлдэггүй, тайлбар, баримт гаргаж өгөхөөс татгалздаг, хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлдэггүй, мэдүүлэг гаргахад ач холбогдол өгдөггүй, нэр төдий ханддаг байдал тасрахгүй байна.

Улсын хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн дөрөвний нэгээс илүү хувь нь зөвхөн хуулийн байгууллагад ногдож байна. Тиймээс энэхүү бодит баримт болон өмнө дурдсан бусад асуудалд дүгнэлт хийж гишгэсэн мөрөө эргэн харах, алдаагаа засах, эгнээгээ цэвэрлэх, нэр төрөө хичээх цаг нь болжээ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

5 цаг 9 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

6 цаг 40 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

7 цаг 45 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

7 цаг 55 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

7 цаг 55 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

14 цаг 53 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

14 цаг 53 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Өчигдөр 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Өчигдөр 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Өчигдөр 18 цаг 40 мин