Ерөнхий шүүгч Д.Ганзориг: Утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо хэвээр байгаа

2021-10-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганд "Шүүхийн шинэчлэл, бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага" сэдвээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг илтгэл танилцууллаа. Тэрбээр "Хууль батлагдах нэг хэрэг. Харин хуулийн үзэл баримтлалд нийцсэн тэрхүү агуулга, зарчмаа хэрэгжүүлэхэд  ойлголтоо нэгтгэж, чиг хандлагаа зөв тогтооход хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай.

Улс төрийн шалгуураар бус харин уг ажлыг хэн нь илүү хийж гүйцэтгэж чадах, боловсрол, ёс зүй, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах нэр дэвшигчдээс хамгийн сайн шаардлага хангасан хуульчийг сонгох, чадвараараа өрсөлдөж, шүүгчээр томилогдох хуультай. Үндсэн хууль болон хууль тогтоомжийн түвшинд эрх зүйн үндэслэл бүхий зохицуулалт бий болсон гэж үзэн сэтгэл амрах болоогүй. Шүүгчид нэр дэвшүүлэх, шилж олох ажиллагааг эрхлэх байгууллагад нээлттэй ил тод, тэнцвэртэй байдлыг хангахгүй бол тухайн орон зайд улс төр, бизнесийн бүлэглэл нөлөө тогтоодог гэдгийг Эрх зүйн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны судалгаа харуулж байна.

Нэг дарга утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг төдий зохицуулалтаар шилэн хоргонд амь бөхтэй оршсоор ирлээ. Үүнийг халах зорилгоор дэлхийн улс орнууд шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Одоо бид хамаарах сэтгэлгээнээс ангижрах цаг болсон. Хамааралгүй ажиллах хууль зүйн үндэслэл Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд чамлахааргүй бүрдсэн. Тиймээс шүүгчид нэр дэвших, шат ахих зэрэгт улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх мэдэлтэй этгээдтэй холбогдож, тухайн хүнээр дамжуулан нөлөөлөх орон зай байх ёсгүй. Шүүхийн бие даасан байдал эдийн засгийн баталгаагүй бол хэрэгжихгүй. Хөрөнгийн засвар, барилга байгууламжид зарцуулах төсөв сүүлийн жилүүдэд шүүхийн өөрийн төсвийн нэг хувьд ч хүрэхгүй байна.

Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд нийт 724 шүүгч ажиллах ёстой. Гэтэл үүнээс 200 гаруй шүүгчийн орон тоо дутуу байгаа юм. Ийнхүү орон тоо дутуугийн зэрэгцээ 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянган хэрэг шийдвэрлэж, хэргийн шийдвэрлэлт 43 хувиар өссөн харагдаж байна.

Ачаалал хүний үүрч чадах түвшнээс хэтэрлээ. Гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллага шүүхийн төсвийг танах зуршлаа арилгаж, цаашид шүүхийн технологи, цахимжилтад хөрөнгө оруулалт хийх нь төрийн бодлогын анхаарлын төвд байна гэж найдаж байгаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

8 цаг 27 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

12 цаг 16 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

12 цаг 16 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

12 цаг 16 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин