Спутник-V вакциныг ДЭМБ удахгүй батална

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

БАТЦЭЦЭГ

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард “Тус улсад ашиглаж буй COVID-19-ийн эсрэг Оросын вакциныг ДЭМБ-аас баталгаажуулахад их хугацаа шаардагдахгүй бөгөөд процедурыг хойшлуулах нь үндэслэлгүй гэж мэдэгджээ. “Бидний тооцоолсноор Sputnik V болон CanSino-г баталгаажуулахад их хугацаа шаардагдахгүй. Бид ДЭМБ-д шахалт үзүүлж байгаа. Жишээ нь, Спутникийг 65 оронд, CanSino-ийг 20 оронд ашиглаж байна” гэж тэрбээр Формула радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ. Эбрардын хэлснээр ДЭМБ-аас ОХУ-ын вакциныг батлах журам үндэслэлгүй хойшлогдож байгаа бөгөөд Мексик улс үүнийг хурдан батална гэж найдаж байна гэжээ. Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейюсуст захидал илгээж, дэлхийд аль хэдийнэ ашиглаж байгаа ч ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцины баталгаажуулалтыг хурдасгахыг хүснэ гэж өмнө нь мэдэгдсэн. АНУ-тай хилээ нээх шийдвэр гарсны дараа Мексикийн хувьд ОХУ-ын вакциныг ДЭМБ-аас батлах тухай асуудал онцгой анхаарал татаж байна. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн АНУ-д нэвтрэх нөхцөл нь ДЭМБ-аас баталсан COVID-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх. ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан “Шаардлагатай хууль эрх зүйн баримт бичигт ойрын  өдрүүдэд гарын үсэг зурсан тохиолдолд оны эцэс гэхэд Спутник V вакциныг баталж магадгүй гэж өмнө нь “РИА Новости” агентлагт ярьсан юм. Спутник V нь нийт дөрвөн тэрбум хүн ам, дэлхийн 70 оронд батлагдсан. Энэ нь дэлхийн хүн амын 50 гаруй хувь юм. 

Эх сурвалж: ww.polir.mn 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

саяхан
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

11 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин