Э.Болормаа: Төр зохицуулалтаа авч үлдээд бусдыг нь хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй

2021-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.Ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг уригдлаа. Тэрбээр “Манай улсын ажиллах хүч 1.2 сая хүний бараг дөрөвний нэг нь төрөөс цалинжиж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Төр баялаг бүтээгч биш учраас ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж байгаа нь буруу жишиг юм. Төр зөвхөн зохицуулалтаа авч үлдээд бусад ажил, үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлж хүний нөөцийн бодлого, менежментийг ашиглах нь зөв. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ баялаг бүтээх, эдийн засгаа тэлэх чиглэлд ажиллуулахын тулд төрийн данхар бүтэц, уялдаа холбоо сул байдлыг багасгах ёстой. Уул уурхайн салбарт ч мөн адил төр баялгийг тэгш хуваарилах, зохицуулахад оролцож болно. Харин хувийн хэвшлийг олборлолт хийх боломжоор нь хангаж, лицензийг ч мөн адил либералчлах ёстой. Гэхдээ эдийн засгаа тэлэх стратегийн мега төслүүд дээр бол мэдээж төрийн зохицуулалт, оролцоо байх нь лавтай.

Төр зарим үйлчилгээ, эрх мэдлээ хувийн хэвшилд шилжүүллээ гээд айхтар асуудал үүсэхгүй болов уу. Тэртээ тэргүй Монголын төр хувийн хэвшилдээ маш сайн хяналт тавьдаг гэж боддог. Зарим үед хяналт нь хэтэрдэг ч байж мэднэ. Харин төр өөртөө хэр сайн хяналт тавьж чадаж байна гэдгээ эргэж харах хэрэгтэй. Хувийн хэвшил үйлчилгээгээ чанаргүй үзүүлбэл тендерийн хар жагсаалтад оруулах, гэрээ цуцлаад дараагийн компанид шилжүүлэх гээд хяналт тавьж, хариуцлага тооцох зэрэг олон арга хэлбэр бий. Гэтэл төр өөрийнхөө үзүүлж байгаа үйлчилгээнд хяналт тавих бэрхшээлтэй. Одоогийн системээр бол төр өөртөө биш хувийн хэвшилд хяналт тавих нь илүүтэй байгааг бодолцох хэрэгтэй” гэж “Зууны мэдээ” сонинд ярилаа.

 Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 37 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 40 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин